8o
Улаанбаатар хот
mobile menu

Google шинэ төхөөрөмжүүдээ танилцуулана

2017-09-18 08:52:00


Google 10-р сарын 4-нд шинэ төхөөрөмжүүдээ танилцуулах гэж байгаагаа зарлажээ. Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Бостонд байрлуулсан сурталчилгааны самбар дээр мэдээлэл хүргэсэн байна.  Үргэжлүүлэн YouTube видео, Google+ ийн постоор зарласан байна.
Уг үйл ажиллагаа нь компаний хамгийн анхны "Made by Google" тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанаас яг нэг жилийн дараа болж байгаа юм байна.
Энэ арга хэмжээг SFJAZZ төвд зохион байгуулна.

Видео бичлэг нь "Асуусан чинь хөгжилтэй хэрэг ..." гэсэн гарчигтай бөгөөд дараах асуултуудыг үзэгчдэд харуулав.
• Миний утасны батарей нь яагаа вэ?
• Яагаад утасны маань багтаамж үргэлж дүүрээд байна вэ?
• Яагаад миний утас маш их бүдэг зураг аваад байна вэ?
• Яагаад миний утас намайг ойлгохгүй байна вэ?
• Яагаад миний утас өөрийгөө шинэчилж чадахгүй байна вэ?
• Яагаад миний ухаалаг гар утас нь ийм удаан юм бэ?
• Яагаад миний ухаалаг утас ийм халуун байна вэ?
• Яагаад миний ухаалаг гар утас ийм эмзэг юм бэ?
• Яагаад миний ухаалаг гар утас ийм ядаргаатай юм бэ?
• Яагаад миний ухаалаг гар утас эвдэрсэн байна вэ?
• Яагаад миний ухаалаг гар утас ийм харгис юм бэ?
• Яагаад миний ухаалаг гар утас ийм сэтгэл хөдлөлгүй юм бэ?
• Яагаад миний ухаалаг гар утас ийм тэнэг юм бэ?
Google шинэ Pixel төхөөрөмжүүдийн Android тохиргоог ярих магадлалтай байна. Андройд 8.0 Oreo өнгөрсөн сард гарсан боловч компанийн төхөөрөмжүүд нь Android 8.1 дээр гарах хандлагатай байна.
Энэ үйл ажиллагаа нь гар утасны зах зээлийн удирдагчид болох Samsung, Apple зэрэг бусад гар утасны үйлдвэрүүд шинэ утсаа зарласанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа танилцуулагдах юм байна.
 

 

Эх сурвалж https://venturebeat.com/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment