12o
Улаанбаатар хот
mobile menu

Карибын тэнгисийн арлууд томоохон шуурганд бэлтгэж байна

2017-09-18 11:36:00

Irma хар салхи  явах магадлалтай зам

Irma хар салхины улмаас сүйрсэн Карибын арлуудын зарим хэсэг нь хоёр долоо хоногийн дараа болох магадлалтай хоёр дахь томоохон шуурганд бэлтгэж байна. Тропик хар салхи   нь АНУ-ын Үндэсний хар салхины төвд өнгөрсөн бүтэн сайн өдөр нэгдүгээр ангилалд багтжээ. Одоогийн байдлаар  Гваделуп, Доминика, Стрит Киттс, Невис, Монцэрат нарт хар салхины сэрэмжлүүлэг өгчээ. АНУ болон Британий Виржин Арлууд, Сент-Мартин, Страсс, Саба, Сент-Эктатиус, Ануилла хар шуурганы бэлэн байдалд байна.

 Энэ сарын эхээр зарим арлууд нь хар салхи Ирмад нэрвэгдсэн бөгөөд (5-р зэрэгийн хар салхи) наад зах нь 37 хүн нас барсан ба 1 тэрбум долларын үнэтэй хохирол учруулжээ.

Мягмар гаригийн 21:00 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлсэнээр Мариа нь 75 миль (120 км / цаг) хүчтэй салхитай байх бөгөөд Даваа гаригийн шөнө Leeward арлуудыг гатлах төлөвтэй талаар мэдээлэл гарсан байна.

Энэ сарын эхээр Ирма хар салхи нь St Martin-ийн аралын (Sint Maarten гэгддэг) нийт хүн амын 2/3  хувийг нь цахилгаан, хий, ундны усгүй амьдрах боломжгүй болгожээ.

Францын Засгийн газар энэхүү аралыг 1.2 тэрбум евро буюу 1.44 тэрбум ам.долларын хохирол амссан гэж мэдэгдсэн байна.Их Британийн Виржинийн арлууд дээр бүхэл бүтэн дүүрэг хавтгай болсон байна.Газар дээр нь очсон Британийн Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Борис Жонсон хохиролыг "Дэлхийн нэгдүгээр дайнаас авсан зураг шиг" гэж хэлжээ.

Виржин Арал дээр амьдардаг Виржиний дарга Ричард Брэнсон шуурга ирэхийг урьдчилан таамаглаж байгаа тул аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна хэмээн Twitter дээрээ бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment