Дөнгөж төрсөн ихэр нярайд цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг Баянхонгор аймагт анх удаа амжилттай хийжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт нутгийн иргэн есдүгээр сарын 14-нд жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, ихэр охинтой болжээ.
Ихэр охин "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлд орсон байна.Тиймээс цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг хийсэн байна. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол.
Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярай судлалын тасгийнхан удирдан чиглүүлжээ.
Анх удаа дөнгөж төрсөн ихэр нярайд цус бүрэн солих эмчилгээг амжилттай хийжээ
2017-09-18 12:59:00