8o
Улаанбаатар хот
mobile menu

Мексикийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, 130 гаруй хүн амь үрэгджээ

2017-09-20 11:31:00

МЕКСИКИЙН ТӨВ ХЭСЭГТ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ

Мексикийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, 130 гаруй хүн амь үрэгдэж, нийслэл Мексик хотод хэдэн арван барилга байшинг сүйтгэжээ.Одоогийн байдлаар аврагчид амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа бөгөөд зарим хэсэг нь нурсан сургуульд гацсан хүүхдүүдийг хайж байгаа гэсэн мэдээлэл байна.7.1 магнитудын газар хөдлөлт Моррель, Папабла, Мексик муж улсад хохирол учруулсан байна.

Тус улс газар хөдлөлтөд өртөх магадлал өндөртэй бөгөөд энэ сарын эхээр зүүн өмнөд хэсэгт 8,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 90 гаруй хүн нас баржээ.Хамгийн сүүлийн газар хөдлөлтийн голомтын төв нь Мехико хотоос 120 км-ийн зайд байрладаг Puebla мужийн Атencingо хотоос 51 км-ийн зайд байна гэж АНУ-ын Геологийн Судалгааны төвөөс мэдээлжээ.

Моррель нийслэлд хамгийн багадаа 64 хүн амь үрэгдсэн бөгөөд, Пүэбла мужид 29 хүн амь үрэгджээ. Мексик хотод 35 хүн нас барж, Мексикийн мужид 9, Герреро хотод 1 хүн нас барсан байна. Нийслэлд ойролцоогоор 2 сая орчим хүн цахилгаангүй, утсан холбоогүй байгаа ба албан тушаалтнууд  гадрага дээр газ байж болзошгүй тул гудамжинд тамхи татахгүй байхыг иргэд анхааруулсан байна.  Мексуаль хотын захирагч Мигель Анжел Манглера Televisa телевизийн сүлжээгээр хэлэхдээ аврах албаныхан 44 байршилд нурсан буюу эвдэрч сүйдсэн байшин байгаагаа талаар мэдээлжээ. Газар хөдлөлтийн түгшүүрийн дохио дугарсан ч байсан ч зарим оршин суугчид дасгал сургуулилтын дохио гэж бодсон гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
asd
aimar ym be
2017/09/20 43.242.242.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment