8o
Улаанбаатар хот
mobile menu

Дональд Трамп: Хойд Солонгосыг шаардлагатай бол "албадан нураахад"  бэлэн байна

2017-09-20 13:04:00

Дональд Трамп анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейд илтгэл тавьлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейд илтгэл тавьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч тус илтгэлдээ  Ираныг "харгис дэглэмийн багахан бүлэглэл" гэж нэрлэсэн  бөгөөд АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг шаардлагатай бол "албадан нураахад"  бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн Дональд Трамп хэлэхдээ “АНУ өөрсдийгөө эсвэл холбоотнуудаа хамгаалах шаардлага гарах юм бол бид Хойд Солонгосыг бүрэн устгахаас өөр аргагүй болно” хэмээн хэлсэн байна. 

Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ: Трампын хэлсэн үг дундаж зууны үед хэрэглэгдэх үг бөгөөд энэ нь 21-р зуунд байх ёсгүй хэмээн хариу хэлсэн байна. Хойд Солонгосын Ерөнхийлөгч энэ устгалын заналхийлэлд хариу хараахан өгөөгүй байгаа юм байна.


Мөн Вашингтон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн зэвсгийн шалгалтыг Хойд Солонгост дахин дахин сэрэмжлүүлсээр байна. Мягмар гаригт ноён Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ийг  "Пуужинтай хүн амиа хорлох даалгаварт явж байна’’ хэмээн шүүмжлэн хэлсэн байна.
Шведийн Гадаад хэргийн сайд Margot Wallstrom, BBC-д:"Буруу цагт, Буруу яриаг, буруу үзэгчдэд хэллээ" хэмээн Дональд Трампыг шүүмжилсэн байна. 
Дональд Трамп илтгэлдээ  Венесуэлд Засгийн Газрыг авлигад автсан ба "социалист дэглэмийн дарангуйлал" хэмээн нэрлэсэн байна.  Үүний эсрэг АНУ улс арга хэмжээ авахаар бэлдэж байгаа талаар анхааруулан хэлжээ. Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Жорж Arreaza "аюул заналхийлэл"-ийг нь эсэргүүцэж, "Трамп бол дэлхийн ерөнхийлөгч биш ... тэр ч байтугай өөрийн засгийн газрыг удирдаж чадахгүй" гэж шүүмжилсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Зөнөг өвгөн буруугүй иргэдийг яах нь вэ. Дэлхийн байдлыг хурцатгадаг хэн бэ
2017/09/20 66.181.183.248