8o
Улаанбаатар хот
mobile menu

“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна

2017-09-21 09:43:00

Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарын тухай “BBC” агентлаг нэвтрүүлэг хийж байгаа гэнэ. Одоогоор тус агентлагийнхан гавъяаттай хамт төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл суманд зураг авалт хийж байгаа юм байна. Энэ талаар Соёл урлагийн их сургуулийн захирал Д.Сонинтогос ярихдаа “Манай сургууль дээр өчигдөр Английн “BBC” радиогоос хоёр сурвалжлагч ирээд явлаа. Тэд дуучин Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Монголын дуучин Г.Ариунбаатар ямар сургуульд сурсан юм бэ. Сургуулийнх нь багш нар, захиралтай нь уулзъя гэсэн. Монголоос  ийм сайн дуучид төрөн гарч байгаагийн шалтгааныг багагүй сонирхож байсан” гэв.

Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар энэ жилийн “BBC” агентлаг жил бүр дуурийн дуулаачдаас “Cardiff singer of the world”  тэмцээнд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
H.Oyunaa
Saihan medee baina.Mongol tymnii baharhal bolj delhiid neree gargaj baigaad bayartai baina.Amjilt hysie ee
2017/09/23 43.242.243.150
Pupo
Gaihamshig mash ih hudulmurch sn zaluu ulam iluu amjilt husey.
2017/09/22 202.70.33.242