8o
Улаанбаатар хот
mobile menu

Трамп Хойд Солонгост хориг тавих арга хэмжээг өргөжүүлэх шинэ тушаалд гарын үсэг зурав

2017-09-22 12:33:01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хориглох шинэ дэг журмыг баталжээ. АНУ-ын төрийн сан Хойд Солонгостой бизнес явуулж байгаа компани, санхүүгийн байгууллагуудтай ажиллах эрхтэй болжээ. Ерөнхийлөгч мөн Хятадын төв банк Хятадын бусад банкуудыг Пхеньянтай бизнес хийхээ зогсоохыг тушаасан гэж хэлсэн.  Энэ нь НҮБ Хойд солонгосын цөмийн туршилтыг хорих зөвшөөрлийг өгсний дараа 2 долоо хоногийн дараа болж байгаа юм. Цөмийн болон баллистик пуужингийн туршилтыг зогсоох талаарх байдал сүүлийн хэдэн долоо хоногт байдал хурцдаж байна. Ерөнхийлөгч Трампийн тушаалыг зарлахдаа "Хойд Солонгосыг хүн төрөлхтөнд хамгийн аюултай зэвсгийг боловсруула санхүү орлогын эх үүсвэрийг таслах" арга хэмжээ авсан гэжээ. Тэрээр Хойд солонгосын нэхмэл, загасчлал, мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн салбарыг онцлон хэлжээ. "Хойд Солонгос цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийг хөнгөвчлөх гэж олон улсын санхүүгийн системийг зүй бусаар хангалттай удаан ашиглаллаа’’ гэж Трамд хэллээ. Тэрбээр энэхүү хориг нь  "зөвхөн нэг орон, тэр нь Хойд Солонгос" луу чигэлж байгаа гэж хэлэв. Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин хожим нь сурвалжлагч нарт хандан "Гадаадын санхүүгийн байгууллагууд АНУ болон Хойд Солонгостой бизнес хийхээр сонгож болох юм, гэхдээ хоёулаа биш" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл