8o
Улаанбаатар хот
mobile menu

"ЗҮРХНИЙ ХИЛЭН" киноны талаарх СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

2017-09-22 13:19:23

"Фантастик" продакшны бүтээл "ЗҮРХНИЙ ХИЛЭН" уран сайхны киноны талаар сонирхолтой баримтуудыг багцлан хүргэж байна.

1. Найруулагч Б.Тамирын анхны түүхэн кино

"Фантастик" продакшны найруулагч Б.Тамир өмнө нь "18 нас: Би чамд хайртай",  "Маш нууц", "247 хэм", "Миний ах атаман", "Аз жаргалын шок" зэрэг кинонуудыг найруулж байсан бол энэ удаад "Зүрхний хилэн" хэмээх анхны түүхэн киногоо бүтээжээ. Манж Чин улсын дарлалд байсан монголчуудын тухай 1860-аад оны цаг үеийг харуулсан кино өмнө нь дэлгэцнээ гарч байгаагүй билээ.

2. Жүжигчин Г.Золбоот Гавьяат цолоор шагнуулсны дараах анхны кино

"Зүрхний хилэн" УСК нь Гавьяат жүжигчин Г.Золбоотын эрхэм цол хүртсэнээс хойших анхны кино бөгөөд уг кинонд “Фантастик”-ийн залуусаас гадна Монгол ардын болон гавьяат цолтой олон сайхан жүжигчин тогложээ.

3. Зураг авалтаа өглөө 05 цагт эхлээд оройн 23 цагт дуусдаг байсан

Уран бүтээлчид зураг авалтаа өвөл үүрээр 05.00 цагт эхэлж, орой 22.00-23.00 цагт дуусгадаг байжээ. Хэчнээн зузаан гуталтай байсан ч цасанд гутал нь норж, хэдхэн цаг нойр авах хооронд хатаж амждаггүй байв. Тиймээс өвлийн хүйтэнд уран бүтээлчид чийгтэй гуталтай зургалтаа хийдэг байсан аж.  

4. Дөрвөн төрлийн амьтан орсон 7-8 минутын зургийг 7 хоног авсан

Нэг дор тэмээ, чоно, адуу, буга зэрэг амьтад орсон 7-8 минутын зургийг авахдаа 7 хоног зарцуулжээ. 18 тэмээгээ ачааны машин дээр ачаад 180 км шороон замаар авч очсоны дараа зургаа авч эхлэх гэтэл морьд нь тэмээнээс үргэж, тэмээ нь чононоос үргэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв.

5. Жүжигчин Б.Барслхагва, Ж.Алтаншагай нар манж хэлээр бичсэн 24 хуудас харилцан яриаг цээжилжээ

Манж амбаны дүрд тоглосон жүжигчин  Б.Барслхагва, Манжид суралцсан монгол залуу Ж.Алтаншагай нар манж хэлээр бичсэн 24 хуудас харилцан яриаг цээжилжээ. Тэд яриагаа өөрийн болгохын тулд хоёроос гурван сар  зарцуулжээ.

6. Жүжигчин Э.Алдар 20 кг туржээ

Дүгэрийн дүрд тоглосон жүжигчин Э.Алдар кинондоо зориулж 20 кг туржээ. Тэрээр жилийн өмнөөс киноныхоо бэлтгэл ажилдаа орохдоо гадаад төрхөө өөрчлөхөөр шийдээд жингээ хасан, сахлаа ургуулжээ. Хоолоо хасаж, тасралтгүй гүйсээр, 98 кг жинтэй байснаас 78 кг болтлоо турсан байна.

7. Жүжигчин Одбаяр -40 градусын хүйтэнд 5-6 удаа харзны усанд орсон

8. Нийт 15 мянган км зам туулж, зураг авалтаа хийсэн

Зураг авалтын баг дөрвөн улирал дамнан Дундговь, Сэлэнэ, Булган, Өмнөговь, Төв аймгийн нутгаар нийт 15 мянган км зам туулж, зураг авалтаа хийсэн байна.

"ЗҮРХНИЙ ХИЛЭН" уран сайхны кино есдүгээр сарын 29-ний өдрөөс бүх кинотеатруудаар гарч эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hehe
1 heviin jyjigchid kino bolgondoo toglohoor uitgartai yumaa
2017/09/22 1.31.54.138