8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын зорчигч тээврийн хоёр онгоц ослын буулт хийжээ

2015-11-18 14:13:00

АНУ-аас Францын нийслэл Парис хотыг чиглэн ниссэн “Эйр Франц” авиа компанийн зорчигч тээврийн хоёр онгоц орон нутгийн цагаар өчигдөр шөнө  чиглэлээ өөрчлөн ослын буулт хийжээ. 65 дугаар нислэгийн Лос Анжелесаас Парис руу нисэж байсан онгоцтой газраас холбоо барьж замаас нь Солт Лэйк Ситид буулгасан гэнэ.Үүний дараахан 55 дугаар нислэгийн Вашингтон хотоос Парисыг чиглэн нисэж байсан онгоцыг Нова Скотиад мөн ижил шалтгаанаар буулгажээ. Зорчигчдын ярьснаар нислэгийн үеэр онгоцны багийнхан яаралтай газардах болсныг зарлаж, буусны дараа автобусанд бүх зорчигдыг суулган онгоцноос холдуулж хүлээлгийн танхимд байрлуулжээ.Үүний дараа зорчигчдын ачаанд үзлэг хийж тэсрэх бодис хайж эхэлсэн гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment