8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-28 10:44:23

ХОНЬ - (3/21-4/19)

Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далд мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.

ИХЭР - (5/21-6/21)

Хэрүүл маргаан, үл ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Бусдын элдэв нөлөөлөлд бүү автаарай. Таныг бухимдуулж ашиглахыг хэн нэгэн зэхэж байна. Хэрвээ та машин жолооддог бол болгоомжтой бай. Энэ үдшийг театр үзмэрийн газар өнгөрөөвөл ядаргаа тайлагдана.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана.

АРСЛАН - (7/23-8/22)

Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.

ОХИН - (8/23-9/22)

Хянуур байх өдөр. Идэвхи санаачлага үр дүн муутай байна. Бүтмээр санагдсан зүйл бодит байдал дээр саад бэрхшээлтэй тулгарна. Элдэв явуулга, хэл аманд бүү оролц. Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал.

НУМ - (11/22-12/21)

Үнэнч шударга байх өдөр. Худал хуурмаг бүхэн илрэнэ. Хүрээлэн буй юм бүхэн таны дотоод мөн чанарын илэрхийлэл болно. Тиймээс гярхай бай. Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно. Албан ямар ч асуудалд бүтээлчээр хандвал удирдлагадаа үнэлэгдэнэ. Ухаалаг, тооцоотой байвал санасан хэрэг бүтнэ.

МАТАР - (12/22-1/19)

Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учрана. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.

БУМБА - (1/20-2/18)

Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.

ЗАГАС - (2/19-3/20)

Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл