8o
Улаанбаатар хот
mobile menu

"The Revenant" Оскарын 12 номинацид нэр дэвшлээ

2016-01-15 10:57:00

Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа ирэх хоёрдугаар сарын 28-нд болно.Өчигдөр тус наадамд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг олон нийтэд зарлажээ.Дэлхийн өнцөг булан бүрийн кино сонирхогчид алдарт  жүжигчин Леонардо  дикаприог Оскарын шагналыг авахыг хүсдэг. Тэгвэл алдарт жүжигчний тоглосон "The Revenant" кино "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино", "Шилдэг зураглаач", "Шилдэг нүүр хувиргалт болон үс засалт", "Шилдэг дууны эвлүүлэг" зэрэг нийт 12 төрөлд нэр дэвшсэн байна. Тиймээс алдарт жүжигчний хувьд энэ жил Оскарын шагналыг авах өндөр магадлалтай жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигдэж байгаа юм. Тэрбээр өмнө нь таван удаа Оскарт нэр  дэвшиж байсан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Shutdeg jujigchin min ymsan awah bolttugai.
2016/01/16 103.17.108.42
Фэн нь
Аваасай, авчаасай, авчихсаан гэвэл гоёо.
2016/01/15 103.17.108.42