8o
Улаанбаатар хот
mobile menu

Ахмад жүжигчин А.Цэгмид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

2015-11-13 10:27:00

Ахмад жүжигчин А.Цэгмид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон "Ромео Жульетта" жүжгийн нээлтийн үеэр хүртлээ. Шагналыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр  гардуулсан юм. Тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээж буй “Марко Поло” түүхэн кинонд тоглоод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ. Шагнал гардсныхаа дараа жүжигчин А.Цэгмид "Монгол хүн болж төрснөөрөө бахархаж гурван сар зураг авалтад яваад ирлээ.

Ирэхэд намайг ийм шагнал тосч байна. Энэ шагналыг авч байгаа алтан тайзнаас одоогоос 50 жилийн өмнө 1965 онд "Гарын таван хуруу" жүжгийн эрэгтэй хүүхдийн дүрд тоглож урлагийн гараагаа эхэлсэн юм. Спорт, урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөсөн зүтгэлийг минь төр засаг үнэлж байгааг баяртайгаар хүлээн аваад сэтгэл догдолж байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Хүүхэд ахуй цагаасаа зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж анх удаа төрийн одон мялаалгалаа" хэмээн сэтгэлээ хуваалцсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл