8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэтгэврийн нэмэгдэлд 162.5 тэрбумыг төсөвлөжээ

2017-10-01 14:20:00

 

Улсын хэмжээнд 70 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр буюу жилийн 15 хувийн хүүтэйгээр авсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолжээ. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү урьд нь 18 хувьтай байсан юм. Түүнчлэн богино хугацааны буюу зургаансар хүртэлх тэтгэврийн зээлийг ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхэлснийг салбарын сайд тодотгосон байна.

Хэтдээ бол ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээнийтэтгэвэр тэтгэмжтэй болгоход анхаарах нь хамгаас чухал билээ. Тиймээс удахгүй эхлэх намрын чуулганаар “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийг хэлэлцүүлж, тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого барьж буй гэнэ. Өчигдөр өргөн барьсан 2018 оны төсвийн төсөлд 162,5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд зориулахаар суулгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
700-гаас доош тэтгэвэрт 20 хувь нэмэх , 700-с дээш бол огт нэмэхгүй байх тооцоо нь зөв юмны үнэ нэмэгдсээр байна хэцүү байна
2017/12/18 202.21.103.46
зочин
нөгөө 35 дээш жил ажилласан 55.с дээш настангуудын тэтгэвэрт гаргах асуудлыг дариу шийдэж өгөөчээ гуйя
2017/10/04 139.5.218.63
zochin
Нөгөө хамтын тэтгэврээ шийдэж өгөөч дээ.Ахмадуудад хэрэгтэй л байна ш дээ.
2017/10/03 43.243.161.15
Zochin
Ovoodoo odoo zov chilel yarigdlaa.tetgever hetsuu dee hetsuu.ydaj bhad 36 jil tord ajillachihaad 300 getel ogt yu ch hiigeegui bhad uls 10 jil zugeer nemj ogood 300000 togrog tetgever avchh bn
2017/10/02 27.123.212.132
баяр
хангалттай тэтгэвэр тэтгэмжээ хэдийд өгөх үү.нас гүйцэхгүйн дээ
2017/10/01 66.181.189.49
Oyunaa
Yamar saihn medee ve bayrtai bnaa
2017/10/01 139.5.217.138