8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мөрөөдлийн театр”-ынхан гэнэтийн бэлгээр дүүрэн “Сошиал эвлүүлэг” тоглолт нээлтээ хийлээ

2017-10-02 12:15:00

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн  цоо шинэ уран бүтээл болох “Сошиал эвлүүлэг” шоу тоглолт өнгөрсөн хагас сайн өдөр нээлтээ хийлээ. Танхим дүүрэн үзэгч, халуун алга ташилтан дор  “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цоо шинэ тэсрэлт хийсэн бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзлаа.  “Мөрөөдлийн театр”-ынхан гэнэтийн бэлгээр дүүрэн “Сошиал эвлүүлэг”-үүдээ  үзэгч олондоо өргөн барьсан бол үзэгчдийн хувьд дараагийн номер юу байх бол гэсэн хүлээлт үүсгэсэн тоглолт байлаа. 
“Сошиал эвлүүлэг” шоу тоглолтын бас нэг гэнэтийн бэлэг нь урилгаар Дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд “булдруу” нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүйн нар ирж ая дуугаа өргөлөө. Бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй тус тоглолтонд оролцохоор алс хол Увс аймгаас урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Мөн  “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд урилгаар ирж үзэгчиддээ гэнэтийн бэлэг барилаа. 

“Сошиал эвлүүлэг” шоу тоглолт  дуу бүжиг инээд наргиан бэлэглэсэнээс гадна нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах үзүүлбэрүүдтэй жинхэнэ шоу тоглолт болжээ. Хайртай гэр бүл, дотны найз нөхөдтэйгээ элгээ хөштөл инээхийг хүсвэл  “Мөрөөдлийн театр”-ын цоо шинэ уран бүтээл болох “Сошиал эвлүүлэг” шоу тоглолтыг үзээрэй. 

 Тоглолт 9-р сарын 30-наас эхлэн үдэш бүр 19 цагаас СТӨ-ний тайзнаа тоглогдож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ОРКУУД
ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛӨӨ ТОМ ТОЛГОЙ ГҮЗЭЭ АГУУ НҮҮР,БОГИНО ХӨЛТЭЙ ОРКУУД ТА НАР НЭГ ТӨГРӨГ АВСАН БОЛ БЭЛЭГ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ ТА НАРТ БАЙДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВЦГАА.
2017/10/08 202.179.26.85
ОРКУУД
БАТАА,ШАГАЙ ХОЁР НЬ ДЭНДҮҮ ТОМ ТОЛГОЙТОЙ, ТОЛГОЙГООРОО ДҮҮРЧИХСЭН АГУУ ТОМ НҮҮРЭН ДЭЭРЭЭ ГАХАЙ НҮДТЭЙ.ХАВЧИГ УРТ ЦЭЭЖТЭЙ,ДЭЛБЭРЧИХСЭН ГҮЗЭЭТЭЙ,БОГИНО ХӨЛ МӨЧТЭЙ.ОРКУУДАА ОРКУУД
2017/10/06 202.179.27.12
Хммм
Сошиал эвлүүлэг гдг чинь женко хүрэлсүх ба түүний нөхдийн уран бүтээлшдэ кк. Баатар найруулагчтай хулан мөнхбаясгалан хүрэлээ баасан доржзодов тоглогчтой женко зохиолчтой гоё зохиол ккк
2017/10/03 202.9.43.238
zochin
Alia salbadainuud oorsdoo medee oruulaad hen vzdgiin
2017/10/03 103.26.193.54
Сундуй
Shine ue bur baikhgui boltson yum uu zo zo xtuts bas baikhgui boltson gesen uu zo zo amar amar
2017/10/03 202.179.27.113