АНУ-ын Лас Вегас хотноо байрладаг “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын гадна талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн талаар мэдээллийг өчигдөр хүргэсэн билээ. Энэхүү үйл явдлын улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 500 орчим хүн гэмтжээ. Сэжигтэн Америкийн орчин үеийн түүхийн хамгийн том аллагыг үйлдсэн 64 настай Стефэн Крэйг Пэддок гэгч этгээд байжээ. Тэрбээр тэтгэвэрт гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Мөн мөрийтэй тоглоомын хорхойтон байсан талаар мэдээлэл гарч эхэллээ. Гэмт этгээдийг буугаа цэнэглэж байхад цагдаагийнхан урьтаж, бууджээ.
АНУ-ын Лас Вегас хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр Стефэн Крэйг Пэддок гэх сэжигтэн этгээдийн эцэг алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй гэгддэг, Холбооны Мөрдөх Товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцогддог хүн байсан гэнэ.