-8o
Улаанбаатар хот
mobile menu

Лас Вегаст болсон халдлага 1991 оноос хойш хамгийн хэрцгий, хамгийн аймшигтай халдлага боллоо

2017-10-03 12:09:25

АНУ-ын Лас Вегас хотноо байрладаг  “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын гадна талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн хэрэг гарсан.Тус халдлагын үеэр  59-ээс доошгүй нас барж, 527 хүн бэртэж, гэмтсэн байна.

Тухайн үед юу болсон талаар зарим гэрчүүдийн мэдүүлгийн талаар bbc.com мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд:

“Бид тоглолтын дундуур маш чанга чимээ сонсож эхэлсэн. Тун удахгүй  хүмүүс гэнэт унаад өгсөн”

“Хүмүүс эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй” ”

“Хүмүүс тун удалгүй  тал тал тийшээ гүйгээд эхэлсэн. Хаанаас буудаад байгаа ч бид мэдээгүй”

 “Бид арын хаалгаар гараад ирэхэд гадна үхсэн, шархадсан хүмүүс байсан. Энэ үед л би жинхэнэ халдлага гэдэгт  итгэсэн”

“Хэсэг хүмүүс миний машины доогуур орж нуугдсан. Мөн над дээр нэг шархадсан хүн ирээд “надад туслаач” гэж гуйсан. Тухайн үед хүмүүс хаашаа ч хамаагүй гүйж, зугтаахыг оролдож байсан”

 “Халдлагын үеэр эмч, цагдаа нар маш сайн зохион байгуулалттай ажиллаж байсан. Зохион байгуулалттай хамтран ажиллаж байгаа нь надад маш их таалагдсан” хэмээн зарим  хэлсэн байна.

 

Сэжигтэн Стефэн Крэйг Пэддокын байрлаж байсан зочид буудлын өрөөнөөс 16 буу олсон бөгөөд түүнчлэн Невадад байдаг гэрээс нь 18-аас дээш галт зэвсэг, тэсрэх бодис байсан байхыг олсон байна. Сэжигтэн яагаад олон нийт хүн хөнөөж, шархдуулсан нь тодорхойгүй байгаа аж.

Мөрдөгчид олон улсын террорист бүлэглэлтэй холбоотой ямар ч холбоо олоогүй ба зарим судлаачид  этгээдийг сэтгэл зүйн асуудалтай байж магадгүй гэж үзэж байгаа боловч энэ талаар ямар нэг баталгаа алга байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордоноос энэ хэргийн талаар хэлэхдээ "Цэвэр чөтгөрийн үйлдэл”  хэмээн нэрлэсэн байна.

Лас-Вегасын боомт дээр байрлах олон зочид буудал цагдаагийн удирдлаганд орж, Лас Вегасын гудамж талбай хаагдсан байна. 

Энэхүү халдлага нь 1991 оноос хойших хамгийн хэрцгий хамгийн аймшигтай халдлага боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 75