8o
Улаанбаатар хот
mobile menu

“ТОМ 4 ТОЛГОЙ” хүүхдийн уран сайхны киноны нээлт боллоо

2017-10-04 12:06:00

“ТОМ 4 ТОЛГОЙ” хүүхдийн уран сайхны киноны нээлт боллоо. Зорилготой залуу гэр бүл НҮТББ -аас санаачлан Монголынхоо бяцхан хүүхдүүддээ зориулан ТОМ 4 ТОЛГОЙ хүүхдийн, инээдмийн, адал явдалт киног бүтээж 10-р сарын 02-нд Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.

Тус киноны гүйцэтгэл дээр Brosis pictures scream team studio ажиллажээ. Гол дүрүүдэд Хулангийн дүрд 2016 оны хүүхдийн дэлхийн миссийн титэмийн эзэн Ц.Мичидмаа, Баатарын дүрд ХБК-ын 5 Б ангийн сурагч С.Бишрэл , Дээгийгийн дүрд ХБК-ын 5 Б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Золбоогийн дүрд ХБК-ын 5 Б ангийн сурагч О.Эгшиглэнт-Одзэрэг 4 хүүхэд тоглосон байна. Аав ээжүүдийн дүрд УДЭТ Г.Амгаланбаатар, Мөрөөдлийн театрын жүжигчин Х.Баттулга, Мисс Батцэцэг, УДЭТ Одгэрэл, Шинэ үе продакшны жүжигчин Х.Отгонтунгалаг нар тоглосон байна. Мөн Нийгмийн хариуцлага талаасаа хүүхдийн төлөө хамтдаа – Бодь Даатгал компани Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын цагдаагийн газар албан ёсоор хамтран ажиллаж,хүүхдүүдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж сэрэмжлүүлсэн хамтын ажиллагаагэнэхүү кинонд тусгажээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл Монголд хүүхдийн кино тун ховор байсан бөгөөд “ТОМ 4 ТОЛГОЙ” хүүхдийн, инээдмийн, адал явдалт уран сайхны кино нь энэ цагийн нийгмийн асуудлыг хөндсөн, хөгжөөнтэй, үзүүштэй бүтээл болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Нэрнээсээ эхлээд анхаарал татаж буй тус уран сайхны кино нь энэ цагийн хүүхдүүд төдийгүй, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид үзвэл зохих бүтээлийн нэг болжээ. Тиймээс гадаадын хүүхдийн кино уран бүтээлээс илүүтэй Монгол контентоо дэмжин, “ТОМ 4 ТОЛГОЙ”хүүхдийн, инээдмийн, адал явдалт киног тухлан үзээрэй.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
manai mongol huuhduud yoroosoo setleesee hoorhon ineehgui yumaa neg l dunsger oortoo itgelgui l haragdah yum
2017/10/08 71.229.165.236