-9o
Улаанбаатар хот
mobile menu

Xinhuа: “Хүчтэй, амбийцтай удирдагч” У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо

2017-10-05 08:54:00

"АFР" Монгол Улсын шинэ Засгийн газрын талаар мэдээлэл гарсан байна. Тус мэдээлэлд, Улаанбаатар (AFP)–Өчигдөр буюу лхагва гаригт Монгол Улс шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томиллоо. Өнгөрсөн долоо хоногт  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат авлигын хэргээр суудлаасаа огцорсон. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайд нартаа 800 тэрбумын концесс  (328 сая $) хувааж өгсөн хэргээр буруутгагдаж ийнхүү огцроод байна. Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газрыг мөнгөн тусламж сонгогчдод өгч, сайд нартаа концесс хувааж өгсөн хэргээр буруутгаж байгаа ч гэсэн Ж.Эрдэнэбат үүнийг үгүйсгэж байгаа юм. 

Ухнаагын Хүрэлсүх нь өнгөрсөн жил Монгол Улсын УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан МАН-аас нэр дэвшсэн. Түүнийг олон нийт  “Путин стийл”-ийн хүн хэмээн дүгнэж байна.  В.Путин стилийн нүцгэн цээжин дээрээ ангын буу үүрсэн эрс шийдэмгий имижээрээ танигддаг Шадар сайд У.Хүрэлсүхийг тус албан тушаалд томилсон юм. У.Хүрэлсүх өмнө нь  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг цээж нүцгэн хар шил зүүчихсэн ангийн буу барин зургаа татуулж байсан мөн түүний зөн төрх ижилхэн гэж хүмүүс дүгнэж байна. 49 настай У.Хүрэлсүх өмнө армид ажилладаг байсан ба 2000 онд Парламентын гишүүн болсон. 

Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд  дунджаар 15 удаа Засгийн газраа огцруулж байгаа. Нэг Засгийн газрын насжилтын хувьд дунджаар 1,5 жил Засгийн газраа удирдсан байна.  
Эрх баригч МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж,  парламентын 76 суудлын 65-ыг аваад байсан ч өнгөрсөн долдугаар  сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан билээ. 

Xinhuа: “Хүчтэй, амбийцтай удирдагч” У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо

 
Харин Xinhuа-д Өнгөрсөн сарын сүүлээр эрх баригч нам Шадар сайд У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар сонгосон. Тэрбээр ёс зүйн өндөр хэм хэмжээг сахиулж, хууль дүрмийг чанга сахихыг шаардахаас гадна улс төрийн зохисгүй үйлдлийгхүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.  “Алтан бумба” санхүүгийн группын шинжээч Дэйл Чой түүнийг “хүчтэй, амбийцтай удирдагч” гэж тодорхойлсон байна.  У.Хүрэлсүхийн карьер МАН-ын хорооны улс төрийн мэргэжилтнээс эхэлсэн байна. Улмаар 2004-2006 онд Онцгой байдлын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 24