-15o
Улаанбаатар хот
mobile menu

Каталони тусгаар тогтнолоо амжилттай болгож чадах болов уу?

2017-10-11 14:18:05

Каталан парламент дангаараа тусгаар тогтнолоо зарласнаар тус бүс нутгийн зарим банкууд өөрсдийн хууль ёсны төв байраа Испанийн бусад хэсэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.  Үүний зэрэгцээ, Мадрид дахь засгийн газар ийм мэдэгдэл ямар ч нөлөө үзүүлэхгүй гэжээ. Гэсэн хэдий ч энэ бүхэн намжаад ирмэгц, Каталони өөрийн хоёр хөл дээрээ тогтож чадах болов уу?. Энгийн ажиглагчийн хувьд Каталони муж нь улсад байдаг олон зүйлийг олж авсан юм шиг харагдаж байна. Жишээ нь Парламент, Удирдагч, Карлес Пуигдемонт гэх мэт.

Тус бүс нутагт өөрийн цагдаагийн хүчин байдаг ба үүнийг нь Mossos d'Esquadra гэж нэрлэдэг. Каталони нь өөрийн гэсэн мэдээлэлийн агентлагтай бөгөөд дэлхий даяар Каталони дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих жижиг элчингүүд хүртэл байдаг байна. Каталони нь хэд хэдэн нийтийн үйлчилгээг хүргэж байна.  Жишээ нь сургууль, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт. Гэсэн хэдий ч хараат бус байдлыг бий болгоход илүү их зүйл хийх хэрэгтэй байгаа юм. Хилийн хяналт, Гаалийн байгууллага, Олон улсын зөв зохистой харилцаа, Батлан хамгаалах, Төв банк, Эх газрын орлого, Агаарын хөдөлгөөний хяналт гэх мэт. Эдгээр бүх зүйлийг одоогоор Мадрид улс хариуцдаг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment