8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хамгийн том цэнхэр од индранилыг олборложээ

2016-01-16 10:42:00

Шри-Ланка улсын уурхайгаас дэлхийн хамгийн том цэнхэр од индранилыг олборлосон гэж тус улсын үнэт чулуу судлаачид мэдэгджээ. Уг эрдэнийн чулуу 1404.49 каратынх гэдгийг тус улсын нийслэл Коломбо хотын Үнэт чулуу судлалын хүрээлэн нотолсон бөгөөд өөр үнэт чулуунд гэрчилгээ олгож байгаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Уг цэнхэр од индранил чулуу наад зах нь 100 сая доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд дуудлага худалдаагаар 175 сая доллар хүрнэ гэж одоогийн эзэн нь тооцоолж байна.

Голдоо илэрхий од хэлбэртэй дүрстэй учир цэнхэр од индранил гэж энэ эрдэнийн чулууг нэрлэдэг билээ. “Би энэ эрдэнийн чулууг хараад л худалдаж авахаар шийдсэн. Дэлхийн хамгийн том цэнхэр од индранил байж магадгүй гэж үзсэн учир эрсдэл гарган худалдаж авсан” гэж нэрээ нууцлахыг хүссэн, чулууны одоогийн эзэн хэлэв. Их Британийн Кембрижийн гүнгийн хатан Кэтрин Миддлтоны сүйн бөгжинд 1970-аад онд Шри-Ланкаас олборлосон индранилыг шигтгэсэн гэж тус улсын Үнэт чулуу, эрдэнэсийн холбоо 2011 онд мэдэгдсэн юм.

Уг бөгж өмнө нь Уэльсийн гүнж Дианагийнх байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hogiin baliar yaduu uls sh de mongol shig
2016/02/28 103.17.108.42