7o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгийн эртний Коран судрын хэсгийг олжээ

2016-01-16 10:50:00

Дэлхийн хамгийн эртний Коран судруудын нэгний хэсгүүд байгаа тухайгаа Бирмингемийн их сургууль мэдээлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Энэ мэдээлэл тийм ч гайхалтай мэт санагдахгүй боловч эртний уг бичээс хаанаас гаралтай нь бусдын анхаарлыг ихэд татжээ. Коран судрын уг хэсгүүд нь Ойрхи Дорнодоос гаралтай байж магадгүй гэсэн таамаг гарсан нь үүнийг улам бүр чухалчлан авч үзэхэд хүргэж байна.

Уг бичээс нь зөнч Мухаммедын зөвлөх Абу Бакрын захиалгаар хийсэн Коран судрын хамгийн анхны бүрэн хувилбарын хэсгүүд байж болох юм гэсэн таамаг ч байгаа бөгөөд энэ нь лалын ертөнцөд хэзээ ч байгаагүй хамгийн чухал нээлт юм. Энэ бол дэлхийн хэмжээний эвлүүлдэг тоглоом. Гэвч зарим хэсэг нь ямар нэг газар руу унасан. Бирмингемийн их сургуульд байгаа уг бичээс өмнө нь Египетийн хамгийн эртний сүмд байсан, наад зах нь, 1370 жилийн өмнөх олдвор байж болзошгүй ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment