-8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын "Сексийн хот"

2016-01-16 11:02:00

“Сексийн хот” гэх нэр зүүсэн БНХАУ-ын Дунгуань хотод маш олон эмэгтэй оршин суудаг бөгөөд тус хотын оршин суугч залуус нэг дор хэд хэдэн эмэгтэйтэй болздог байна. Энэ нь зарим залуусын хувьд мөрөөдөл мэт сонсогдох боловч уг хотод амьдардаг залуус бодит амьдрал дээр 2-3 найз бүсгүйтэй байдаг ажээ. Тус хотын үйлдвэрүүд эмэгтэйчүүдэд ажил олгохыг илүүд үздэг байна. Учир нь эмэгтэйчүүдийг бодвол эрчүүд илүү найдваргүй, бас ихэнх цагийг хайр дурлалдаа зарцуулдаг гэжээ.

Энэ хотоос ажлаас илүү эмэгтэй хүнийг хурдан олно гэж Ли Бин гэх Сычуань мужаас ирсэн залуу телевизэд ярилцлага өгөхдөө хэлэв. Тэрбээр гурван найз охинтой, тэд нь бие биенээ сайн мэднэ. Миний олон найз мөн л олон найз охинтой. Энэ хотод залуу, гэнэн эмэгтэйчүүд их бий. Бид яагаад олон найз охинтой байж болохгүй гэж? Энд хүн болгон л жаргалтай байна, хэрвээ чи жаргаж чадахгүй бол бусад хүн жаргах болно гэж хэлэв.

БНХАУ-ын хүн амын дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлдэг болохоор хүйсийн тэнцвэрт байдлыг бага ч болов хадгалах зорилгоор нэг хүүхэдтэй байх бодлогыг тус улс баримталдаг байж болох юм.

Олон эмэгтэйтэй нэг дор уулздаг залуусын найз бүсгүйчүүд ийм байдалтай эвлэрэхээс өөр аргагүй байдаг, учир нь аль хэдийн хамтрагчтай болсон залуустай харилцаа тогтоох гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүд мөн олон байдаг байна.

Өдгөө 25 настай И гэгч залуу эхнэр авахаар Дунгуань хотыг зорьжээ. Одоо тэрбээр найз охинтойгоо хамт амьдарч, түүгээрээ бүх зардлаа төлүүлж, гэртээ ажилгүй хэвтдэг ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Даварсан бааснууд
2016/01/20 103.17.108.42
shaa muu gulugnuudeee
2016/01/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82