8o
Улаанбаатар хот
mobile menu

Facebook шинэ төхөөрөмжөө танилцууллаа

2017-10-12 15:29:00

Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Сан-Хосе дахь "Oculus Connect" арга хэмжээний үеэр Oculus Go хэмээх шинэ виртуал бодит төхөөрөмжийг танилцууллаа. Энэ нь 2018 оны эхээр 200 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах  юм байна. Харин туршилтийн загварууд  ирэх арваннэгдүгээр сард гарах аж. Oculus VR-ийн захирал Хюго Баррара "Oculus Go" нь нүүрний хэсгийг шинэ торон даавуугаар хийсэн. Хөнгөн, тав тухтай байлгахаар зохион бүтээсэн гэж онцолжээ. Энэ нь Oculus Rift төхөөрөмжинд байгаагаас илүү сайжруулсан линзтэй, хурц гэрэлтэй хурдан шилжүүлэгчтэй LCD дэлгэц нь 2,560-аас 1,440 нарийвчлалтай байх WQHD (Wide Quad HD) дэлгэцтэй юм. Дууны төхөөрөмж нь энэ төхөөрөмжтэй хамт ирэх юм.

Oculus Go нь анхны Oculus Rift-ийн үнээс бараг талаас бага үнэтэй юм байна. Энэ үнэ нь Oculus болон HTC хоёулаа хямдарсны дараах үзүүлэлт аж. Oculus Rift болон түүний мэдрэгчтэй контроллерууд энэ жилийн эхээр 400 доллараар зарагдсан бөгөөд HTC нь Vive төхөөрөмжнийхөө үнийг  800 $ -аас $ 600 хүртэл юм бууруулсан байна.

Марк Зукерберг  нэг тэрбум хүнийг VR-ийг туршиж үзээсэй гэсэн зорилгодоо хүрэхийн тулд үнийг нь хямдхан болгож байгаа гэж үзэж байна. Шинэ Oculus Go нь бүх Gear VR тоглоомуудтай нийцэх болно. Энэ нь өөр олон хүмүүсийг татахын тулд хийсэн алхам юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment