8o
Улаанбаатар хот
mobile menu

Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2017-10-18 08:30:00

Богд Хааны Ордон Музей энэ сарын 21-ний бямба гарагт зочдод үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.  Энэ үеэр Монголын орчин үеийн шаазан урлалын мастер уран бүтээлч Х.Хадхүү хамгийн сүүлийн үеийн Өндөр Гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхдаа олон нийтэд танилцуулах аж.

Бямба гарагийн 14 цагт эхлэх тус үзэсгэлэнд Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэглэгдэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл