-9o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын Коммунист намын конгресс Бээжин хотод эхэллээ

2017-10-18 12:00:00

Хятадын хамгийн том улс төрийн үйл явдал, коммунист намын конгресс нь Бээжинд өндөр хамгаалтан доор эхэллээ. Таван жил тутамд нэг болдог хаалттай дээд хэмжээний уулзалт нь Хятад улс орныг дараагийн хугацаанд хэн удирдах болон дараагийн зорилгуудаа тодорхойлдог уулзалт юм.
2012 онд тэргүүлэгч болсон Си Зиньпин  хүчээ нэгтгэж, намын даргаар үргэжлүүлэн ажиллах хандлагатай байна.
Ирэх таван жилийн Хятадын ирээдүйн замыг шийддэг Конгресс ирэх долоо хоногт дуусгахаар төлөвлөж байна.Конгресс дууссаны дараа удалгүй Улс төрийн Товчооны Хорооноос улс орныг удирдах зөвлөлийн шинэ гишүүдийг зарлах магадлалтай байгаа юм.
 
Ерөнхийлөгч Си Зиньпин авилгалд автсан нэг сая гаруй албан тушаалтнуудыг шийтгэсэн ба намын дотор түүний хүрээндэх авлигыг таслан зогсоосон амжилтын тухайгаа Бээжин дэх BBC-гийн сурвалжлагчид мэдээлжээ.

Өнөөдөр Бээжингийн их хуралд зориулсан тавтай морилно уу гэсэн самбар болон баярын бичиг Бээжин хотоор дүүрэн байна. Баярын уур амьсгалтай байгаа ч гэсэн нийслэл нь маш өндөр хамгаалалтанд байгаа юм. Энэ долоо хоногт тээврийн хэрэгсэлүүдийг нэмэлт хяналт шалгалт хийж байгаа мөн төмөр замын оорчер дараалал маш их үүссэн байна. Конгресс нь зарим нэгэн бизнесд нөлөөлж байгаа талаар зарим таагүй хандаж байгаа аж. Аюулгүй байдлын дүрмүүдээс шалтгаалан зарим зоогийн газар, биеийн тамирын заалууд, шөнийн клуб, караоке баарууд хаагдсан байна. Нислэгийн захиалга авдаг Airbnb гэх мэт вэбсайтууд хүртэл захиалгуудаа цуцалж байгаа юм
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment