8o
Улаанбаатар хот
mobile menu

Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ

2017-10-18 13:47:40

Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна.

Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж.

Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.Эдгээр уран бүтээлчид ид хийж бүтээх насандаа элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор болсон 30 настай Б.Мөнхчулуунд туслахаар ийнхүү нэгджээ.  Хүний амь аварч хөх орчлонгийн дээд буяныг үйлдэхэд хандив өргөж, 10 сарын 23-ны үдэш АСА циркэд дуу хууранд цэнгэнэ үү.

Захиалгын утас: 96636639,  90660901, 80400404

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Урлагиинхан тоглолт хиигээд орлого олдог олсон орлогоосоо татварт төлдөг үү
2017/10/19 202.9.43.29