8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Селин Дионд дотны 2 хүнээ алдлаа

2016-01-17 15:20:00

Нэрт дуучин Селин Дион өөрийн нөхөр болон төрсөн ахаа маш ойрхон зайтай алдлаа. Түүнд тохиолдож буй энэхүү гэнэтийн уй гашууд түүний сонсогчид болон дэлхийн урлагийнхан гүнээ харамсаж байна.

Түүний нөхөр 73 настай Рене Анжелил энэ пүрэв гарагт улаан хоолойн хавдраар өөд болсон бол хоёр хоногийн дараа түүний ах Даниэл Дион 59 насандаа мөн энэхүү өвчнөөр таалал төгслөө.

Даниэл Дионы бие тун тааруу байсан төдийгүй түүнд хэдхэн цагийн нас үлдээд байгааг гэрийнхэн нь мэдэж байжээ. Харин түүнийг өөд болоход Селин Дион нөхрийнхөө сүүлчийн замд үдэх ёслолын ажиллагааны урьдчилсан ажлаар Вегаст байж таарчээ.

Ар араасаа шил даран тохиолдсон энэхүү үйл явдлууд түүнд маш хүндээр тусч байгаа талаар түүний ойрын эх сурвалж CBC-д ярьжээ.

Тэрээр өөрийн ах Даниэлтай маш дотно өсчөө. Харин өөрийн менежер Рене Анжелилтэй 1994 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Монреалын Нотр-Дамд гэрлэжээ. Анжелил хорт хавдраар өвчилснөө 2000 онд мэдсэн бөгөөд энэ үеэс хойш Дион тайзаа түр орхих шийдвэр гарган гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх болсон байна. Тэд 14 настай, Рене Чарлз болон 6 настай ихэр Нелсон, Эдди гэсэн гурван хүүхэдтэй аж.



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл