8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрхний эмгэгтэй 12 хүүхдийн хагалгаа амжилттай болжээ

2017-10-24 11:38:00

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчлэхээр болсон юм. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан эхний 12 хүүхдийн хагалгаа амжилттай болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод хагалгаанд орсон хүүхдүүд эхнээсээ нутаг буцсан талаар “South China morning post” сонинд мэдээллээ.

Төсөлд хамрагдсан эхний 14 хүүхэд энэ сарын эхээр Хөх хотыг зорьсны түрүүч нь ийнхүү өвчнөөсөө салаад эх нутгаа зорьсон нь энэ юм байна. Төсөлд хамрагдсан дараагийн ээлжийн 41 хүүхэд мөн өнгөрсөн долооо хоногт асран хамгаалагчдын хамт Бээжинг зорьсон бөгөөд хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, улаан загалмай сан бүрэн дааж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс сонгож авсан бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг чухалчилжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл