8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Т. Дэлгэрмөрөн 10 жил хүлээсэн тоглолтоо хийнэ

2017-10-27 15:27:50

Уянга ухаарлын олон дууг зүрх сэтгэлээсээ дуулж, орчин үе , үндэсний уламжлалт өнгө төрхийг  өөрийн дуу хөгжим, гадаад төрхөөрөө нэгэн зэрэг илтгэн харуулж чаддаг дуучин бол Дээгий юм. Номинталс-т хамтлагийнхаа буурийг сахиад үлдсэн дуучин Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч хаана ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуулсан дуугаараа баталж чадсан.

Дуу дуулснаараа өөртөө ч, өрөөлд ч жаргал өгч чаддаг дуучин Дээгий 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. “Дууг дуулна гэдэг амар биш. Хэдийгээр том хоолойтой ч гэсэн донжийг нь олж дуулахгүй бол хүний чихэнд хэзээ ч хүрэхгүй. Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ3 гэж МУ-ын Ардын жүжигчин А.Долгор хэлсэн байдаг.   

10 жил хүлээсэн тоглолтоо хийх гэж байгаа дуучин Т.Дэлгэрмөрөн одоогоор тоглолтын нэрээ өгөөгүй байгаа аж. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн “Тоглолтын нэрээ ард түмнээсээ асууж, нэрээ хайрлуулна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг ТОМ шагнана гэж амлаж байна” гэсэн байна.

Бурхан, хайртай хүндээ даах хэмжээгээр нь зовлон үүрүүлдэг гэдэг. Хайртай ээжээ аюулт өвчнөөр алдаж, араас нь насныхаа сайхан ханийг алдаж, эр ганц биеэрээ 10 нас хүрээгүй балчир охиноо хөтөлж үлдсэнийг монголчууд мэднэ. Дээгийгийн тоглолт болох 11 сарын 16-17, түүний амьдралд их утга учиртай өдөр аж. Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдөр, бяцхан охин Д.Зөөлөнсийгийн төрсөн өдөр. Энэ сайхан хийморьтой газар төрсөн өдрөөрөө олон жил хүлээсэн тоглолтоо хийнэ гэдэг хувь тохиол гэж Дээгий ихэд билэгшээж байгаа аж.

Наян булгийн аялгуу, Тэнгэрийн бүсгүй, Уулзах л юмсан даа чамтайгаа, Хайрын дээд хань минь, Ааваа дуулая, Андгай гээд дуунууд ...  нэртэй тоглолтон дээр дуулагдах болно.   Та дуучин Дээгийн уран бүтээлийг хүндэлж хайрладаг бол тоглолын нэр яг одоо бодож эхлээрэй.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гүүд
Ёстой сэтгэлд хүртэл дуулдаг урлагтаа үнэнч залуу. Гоё тоглолт болно бхда амжилт хүсье. Охин нь хуур тоглоно бх мундгаа мундаг
2017/10/28 202.9.43.238
T.Tsetsegmaa
todloltiin ner Delger xairiin tvrleg
2017/10/27 27.123.212.132