Малайзын цагдаа нар биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг баривчилжээ. Тус улсын зүүн хойд хэсэгт орших Сабах мужийн төв Кота Кинабалу хотын зочид буудлуудад цагдаагийн албан хаагчид шалгалт хийх үед хоёр гадны иргэнийг баривчилсан байна. Энэ нь Сабах мужид Монголын харьяат биеэ үнэлэгч илэрсэн анхны тохиолдол юм байна.
Манай улсын иргэнтэй хамт Хятад улсаас байсан аж. Тэд WeChat сүлжээ ашиглан биеэ үнэлж байсан бөгөөд 25-27 настай юм байна. Шалгалтаар хайрцаг бэлгэвч, зөөврийн компьютер, банкны карт, 1,175 малайз ринггит зэрэг эд зүйлсийг хураан авчээ. Эмэгтэйчүүд хэдхэн хоногийн өмнө тус улсад ирсэн болох нь тогтоогдсон байна.