8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн эрүүл мэндийн төвүүд А амин дэм олгож байна

2017-10-29 15:06:03

Эрүүл мэндийн яам Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан А амин дэмийн түгээж байна. Энэхүү витаминыг  жилд хоёр удаа буюу тав, арван нэгдүгээр сард улсын хэмжээнд тараадаг нь томуу, томуу төст өвчнөөс  урьдчилан сэргийлэх зорилготой юм.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна. Зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээс шаардлагатай А амин дэмийг авда. Харин  нэг настай хүүхэд  100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), 12-59 сартай буюу 1-4 нас болон 11 сар 29 хоногтой хүүхэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) ууснаар амин дэмээ авдаг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл