-11o
Улаанбаатар хот
mobile menu

Өрсөлдөгчөө ордоор нь шинжье

2017-10-29 16:57:57

Хонь
Хонинууд уйтгартай хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Идэвхитэй, цог золбоотой, эрч хүчтэй хонины ордныхон ихэвчлэн удаан, залхуу, зорилгогүй хүмүүстэй хэл амаа ололцож чаддаггүйгээсээ болоод тайван, урсгалаараа хүмүүстэй зөрчилдөх нь бий. Тиймээс хониныхон ихрийн ордныхонтой хамтраад хэрэггүй болов уу. Санал зөрөлдөж, байнга зөрчилдөх болно.

Үхэр

Тэвчээртэй, шургуу, хариуцлагатай үхрийнхэн өөр шигээ хүмүүстэй тохирдоггүй. Эргэн тойрныхон нь сайхан сэтгэлтэй, гэгээлэг, сонсож чаддаг, өөрийг нь дэмждэг хүмүүс байгаасай гэж хүсдэг. Мөн материаллаг хэрэгцээг илүүд үздэг хүнтэй таардаггүй. Ийм хүмүүсийн тоонд матрынхан багтдаг билээ.

 

Ихэр
Идэвхитэй, эрч хүчтэй ихрийнхэн уйтгартай хүмүүстэй таардаггүй. Учир нь ихрийнхэн тун амархан сэтгэл санаагаар унадаг учраас нэгэн хэвийн, залхмаар байдлаас зайлсхийхийг чадлаараа хичээдэг юм. Тиймээс загасныхантай тийм ч сайн зохицдоггүй ажээ.

 

Мэлхий
Тайван, дуу цөөтэй мэлхийнхэн хянуур болгоомжтой, зугуухан урагшилж амьдардаг тул хамт байхад төвөгтэй, хэт сэтгэл хөдлөлтэй, эсвэл ухаан муутай хүмүүстэй амархан дайсан болдог. Ийм хүмүүсийн тоонд хилэнцийнхэн багтдаг бөгөөд хэтрүүлэгтэй бүхэн мэлхийнхний хувьд дараатай санагддаг ажээ.

 

Арслан
Итгэлтэй, хүчирхэг, нэр төрд дуртай арслангийнхан хэнд дургүй гээч? Яг өөр шиг ээ хүнд дургүй. Нэг үгээр хэлбэл арслангийн дайсан бол арслан юм.

Охин
Охины ордныхон бүх зүйл зохион байгуулалттай байхад дуртай. Тэдний хамгийн их айдаг зүйл нь эмх замбараагүй байдал юм. Тиймээс тэд амьдралынх нь хэмнэлийг алдагдуулж мэдэх хүнээс зайлсхийдэг. Харин ийм хүний тоонд бумбынхан багтдаг билээ.

Жинлүүр
Жинлүүрийнхэн нам гүм, тайван байдалд дуртай. Тэд өөрийг нь удирдаж, хяналтандаа байлгах гэсэн хүнийг үзэж чаддаггүй учраас захирангуй өнгө аясаар ярихыг тэвчдэггүй. Тиймээс жинлүүрийнхэн тушаангуй хонины ордныхонтой таардаггүй ажээ.

Хилэнц
Зорилготой, заримдаа хэрцгий, хонзогнуур хилэнцийнхэн маш том зүйл хүсч мөрөөддөг. Тиймээс бумбын ордныхныг ухаан муутай, сонирхолгүй хүмүүс гэж боддог ажээ. Ийм ч учраас энэ хоёр ордныхон барагтай бол нөхөрлөдөггүй билээ.

Нум
Идэвхитэй, өөртөө итгэлтэй, цоглог хүмүүс бөгөөд хүнд өс санаж чаддаггүй. Тиймээс хэнтэй ч нөхөрсөг байж чаддаг учраас нумынхан хүсэл мөрөөдөлдөө тууштай байвал амжилтыг гартаа оруулж чадах юм.

Матар
Нэг газартаа тогтож сууж чаддаггүй, дэлхийг таньж мэдэх хүсэлтэй матрынхан уйтгартай, хуучинсаг, гэр амьтай хүмүүст дургүй. Үүнд мэлхийнхэн багтдаг. Тиймээс матрынхан минь аялалд явах гэж байгаа бол хамтрагчаараа мэлхийг сонгох хэрэггүй юм.

 

Бумба
Тогтворгүй, сониуч, амархан хувирч өөрчлөгддөг бумбынхан хуучинсаг, нэгэн хэвийн байдлыг илүүд үздэг хүмүүсийг тэвчиж чаддаггүй. Хэн нэгэн яг төлөвлөгөөний дагуу явах гээд ирэхээр бумбынхан тавгүйтэж эхэлдэг бөгөөд иймээс үхрийнхэнтэй таардаггүй ажээ.

Загас
Мэдрэмтгий, мөрөөдөмтгий, дуу цөөтэй загасныхан огт зүгээр суудаггүй, чалчаа хүмүүст дургүй. Учир нь нам гүм ертөнц нь нуран унах гэж байгаа юм шиг санагддаг тул шинэ найз нөхөдтэй болохдоо тааруухан хүмүүс юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment