8o
Улаанбаатар хот
mobile menu

Ил хаадын урлаг, соёлын 200 гаруй түүхэн баримт бүхий фото ном уншигчдад хүрлээ

2017-11-01 09:50:38

Үндэсний номын санд өчигдөр  Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд  номын нээлт болж уншигчдын гар дээр очиж эхэллээ. Энэ хүү номонд хаадын түүхийг өгүүлэхдээ уламжлалт хэв маягийг эвдэж хүүхэд залуусын анхаарлыг татахуй фото зураг, тайлбартай нийтэлжээ. Тодруулбал, Монголын эзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн хоёр зуу гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс хэл бичгүүдээр гурван улсад дөрвөн төрлөөр эрхлэн хэвлүүлсэн байна. Үүнд 200 гаруй соёлын дурсгалыг багтаасан байна. Эл номыг "Тархан суурьшсан Монголчууд" төрийн бус байгууллагаас орчуулан олон нийтэд хүргэж  байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл