-11o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарын эсрэг тэсрэг өнгийг "Зөрлөг"-т харах боломжтой

2017-11-01 10:16:00

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо.

Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн эсрэг, тэсрэг өнгө аясуудын зөрлөгүүдийг харуулсан бөгөөд уламжлал ба орчин үе, эмх цэгц ба хог новш, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүйг харуулсан уран зураг, видео, фото, өрөг ажлуудаар дэлгэн үзүүлж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment