8o
Улаанбаатар хот
mobile menu

Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ

2017-11-11 11:27:00

Ихэнх хүмүүс амралтын өдрийг унтаж, амарч өнгөрөдөг. Зарим тохиолдолд бид хангалттай нойр авч чаддагүй. Амрах ёстой цагтаа авч чадаагүй нойрыг маш богино хугацаанд нөхөж болох ч бүрэн дүүрэн гэсэн үг биш юм. Гэхдээ бидний амьдралд нойр хэр чухал эсэхийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Нойр сэтгэл санааны байдал, эрүүл мэнд зэргээс шалтгаалан өдөр тутмын амьдралд нөлөөлж цаашлаад хэр удаан амьдрахад хүртэл нөлөөлдөг гэвэл та итгэх үү?

Нойрыг хангалттай авахад найман цаг л хэрэгтэй

Хүн найман цаг унтаж амрах ёстой гэж эмч нар зөвлөдөг. Ингэснээр шөнийн нойрыг хангалттай авдаг байна. Дэлхийн улс орнуудын хүн амд хийсэн судалгаагаар хүмүүсийг хоёр бүлэгт хуваажээ. Нэг хэсэг нь эмч нарын зөвлөснөөр хоногт найм ба түүнээс илүү цаг унтаж амардаг бол нөгөө хэсэг нь зургаа буюу түүнээс бага цаг унтаж амардаг хүмүүс болохыг нь тогтоожээ. Энэ нь амьдралын хэв маягтай салшгүй холбоотой юм байна. Ингэхдээ нойр багатай хүмүүс богино насалдаг гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ. Учир нь янз бүрийн өвчинөөр өвдөх шалтгаан болж байна хэмээн үзжээ. Гэхдээ үүнийг тодорхойлход хэцүү байдаг аж.

Та хэдэн цаг унтаж амардаг вэ?

Өсвөр насны хүүхдүүд шөнийн нойроо 11 цаг унтаж амрах ёстой бол нярай хүүхэд шөнө 18 цаг унтаж амрах ёстой сануулж байна. Тархины профессор Шейн Омарагийн хэлсэнээр дасгал хөдөлгөөн бага хийдэг хүмүүс ихэвчлэн нойргүй хонодог. Үүнээс болж ядарч сульдан, дасгал хийх сонирхолгүй болдог аж.

Нойргүйдэл нь өвчний эх үүсвэр болдог

Судалгаагаар таван сая гаруй хүнд 153 удаа санал асуулга явуулж, туршилт хийхэд маш бага цаг унтаж амрах нь чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний титэм судасны өвчин, таргалалт үүсгэдэг болохыг тогтоожээ. Нойрсож байх үе нь ойролцоогоор 60-100 минут үргэлжилдэг. Энэ хугацаа нь гурван үе шаттай байдаг аж.

Эний шат нь сэрүүн байх, унтаж байх хооронд байдаг бөгөөд амьсгалыг удаашруулж, булчин суларч, зүрхний цохилт буурдаг. Хоёрдахь шатанд нэлээд гүнзгий нойрсдог - та сэрүүн байж мэднэ. Олон шөнө унтаж, мэдэхгүй байж болно. Гуравдахь үе нь гүн нойронд умбадаг. Энэ үед сэрэхэд маш хэцүү. Учир нь бид маш бага үйлдэл хийдэг аж.

Хоёр ба гуравдугаар шатанд бидний ихэнх нь зүүдэлдэггүй байна. Харин гүн нойрсох үед хэсэгхэн хугацаанд зүүдэлдэг аж. Судлаачидын үзсэнээр өдрийн цагаар ажилладаг боловч амралт авдаггүй ажилчид чихрийн шижин, таргалалттай байдаг гэж үзжээ. Тиймээс хүн заавал цайны цагаараа багахан ч болов нойр авч байх ёстой гэнэ.

Нойргүйдлээр ажил эрхэлдэггүй хүмүүс хамгийн их өвчилдөг

Ажил эрхэлдэггүй хүмүүс хангалттай нойр авч чаддаггүй нь зөөврийн компьютер, гар утасны хэрэглээ  болон сэтгэлзүйн хямрал, стресстэй холбоотой байдаг аж. Электрон төхөөрөмжүүдээс ялгарах цэнхэр гэрэл нь нойргүйдэлд хүргэдэг нөлөөтэй. Тиймээс бидний бие махбод амрах цаг нь болсон ч бид мэдэрдэггүй байна. Сүүлийн жилүүдэд олон хүн нойргүйдлийн асуудлаар эмчид хандах болжээ. Энэ нь бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон гар утас, таблет, зөөврийн компьетрийн хэрэглээ голлох хүчин зүйл болж байна.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл