8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУВС-аас Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг онцолжээ

2017-11-02 10:29:21

Олон улсын валютын сангийн баг Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг онцолжээ. Үзүүлэлтээрээ  3.4 хувиас ирэх онд 4.2 хувь болон өснө гэж тус сангийнхан таамаглаж байгаа юм байна. Ийнхүү сэргэх болсон шалтгаан нь улсын төсвийн зарлагад хяналтаа сайжруулснаар мөнгөний бодлогын өнөөгийн тоон үзүүлэлтүүд эерэг гарчээ. Мөн нүүрсний экспорт нэмэгдэж, үйлчилгээ сэргэсэн байна. 

Улаанбаатарт ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна хэмээн дүгнэжээ. Ойрын хугацаанд ОУВС Монголын банкны салбарыг дэмжих, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллах гэнэ. 

ОУВС-ын багийн тэргүүлэгч Жёфф Готтлиебийн тэргүүлсэн баг өнгөрсөн аравдугаар сарын 18-30-ны хооронд хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт үйл явцтай танилцаж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр Монголд ажиллажээ.

Хэрэв хөтөлбөрийг дахин хэрэгжүүлбэл манай улс ОУВС-аас 440 сая ам.доллар, Япон, Өмнөд Солонгос зэрэг донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын зээл тусламж авах юм. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЭДИЙН ЗАСАГ САЙН ГЭЖ ЯАЖ ЯРЬЖ ЧАДАЖ БАЙНА ТӨСӨВ АЛДАГДАЛТАЙ БАТЛАГДАА БИЗ ДЭ ХАРИН БАЙГАА МӨНГӨӨ БУРУУ ЗАРЦУУЛЖ ХУВААЖ ИДЭЖ БАЙНА ҮРЭЛГЭН ЗАРДАЛ ИХ БАЙНА ҮҮНД ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШИНЭЧЛЭЛ ОГТ АЛГАДА
2017/11/24 202.179.31.85
ИРГЭН
АРД НЬ ЯДУУРААД ЦАЛИН ТЭТГЭВЭР НЬ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ЭДИЙН ЗАСАГ САЙЖИРЛАА ГЭЖ ХУДЛАА ЯРИХ ЮМ АШИГ НЭМЭГДЭЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛААР ХЭМЖИГДДЭГ ЮМ ТӨСӨВ АЛДАГДАЛТАЙ БАТЛАГЛСАН ИИМ БАЙХАД
2017/11/24 202.179.31.85
Zochin
Yun dahin Hutulburig heregjvvleh yuga yariad bgan ard tvmen chin hetsvvdlee ta nar ediin zasag sergesen gd uursduu l ideed bhim naadah OUWS in hutulburuu duusanguut ni zogsoo
2017/11/21 112.72.8.66
ulaan
surjigneed bsan bolohoos manaih hunees gyuihaargui bsiin bishuu buhniig harluulah gej hicheesnees l bolj gej dugnej bna daa eedee ene MAHgaruud uu
2017/11/20 202.179.27.228