8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад вальютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрчээ

2017-11-03 12:04:53

Манай улсын гадаад вальютын нөөц сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тогтмол өсч  хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд дараах шалтгаанууд нөлөөлжээ. 

-Экспортын зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр Монгол Улсын экспортын хэмжээ 2017 оны 9-р сард 4,313.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 32.0% өссөнөөр гадаад худалдааны нийт тэнцэл сайжирч нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан;

-Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн;

-Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилтийг татахаар болсон. Тус бондын санхүүжилт 2017 оны 11-р сарын 2-ны өдөр орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц 2 тэрбум ам. доллараас давсан;

-Иргэд аж ахуй нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж 2017 оны 10-р сарын 24-ний мэдээгээр 16.8 тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 8 хувь нэмэгдсэн;

-Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн байсан 15 тэрбум юанийн своп хэлцэлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусаж байгаа бондуудын эргэн төлөлт шийдвэрлэгдсэнээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдэлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн гэж Монголбанкнаас мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Долоо хоногийн өмнө Баяртсайхан гэдэг нөхөр 500 мянга гэж байсаншдээ, мэдээгээ зөв оруулаач мал аа
2017/11/28 66.181.177.85
Zochin
Hanshaa byylgaach.
2017/11/27 66.181.188.208
Зочин
Тэгээд яагаад доллорын ханш буухгүй байнааа.бүгдээрээ доллорын хадгаламжтай учраас уу? Доллорын хадгаламжийг маш бага хүүгүй байж төгрөг хүчтэй болох бус уу.Мөн доллорын өсөлтийг ч буулгах боломжтоЙ
2017/11/08 139.5.218.224
худал үнэн хоёр
Гадаад өр төлбөрт 21 он хүртэл санаа зоволтгүй гэж үнэн хэлж бна уу.худал мэдээлэл цацахаа болиоч. 18 он,23 онд гадаад өр төлбөр төлөхөд 2тэрбум чинь байж байх уу. хуримтлал үүсгээд бж байх уу.
2017/11/05 59.153.113.139
  • Recent
  • Most Read
  • Most Comment