8o
Улаанбаатар хот
mobile menu

Чихрийн шижинээр 2.1 сая эмэгтэй амиа алддаг

2017-11-03 13:05:18

Дэлхий даяар жилд 2.1 сая эмэгтэй чихрийн шижин өвчинөөр нас бардаг байна.  Энэхүү өвчин нь эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг эзэлдэг аж. Олон улсын чихрийн шижингийн холбооноос 1991 оноос 11 дүгээр сарын 14-ийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхагласнаас хойш энэ өрийг уламжлал болгон тэмдэглэх болсон билээ. Харин манай улс энэ өдрийг 2003 оноос тэмдэглэж ирсэн байдаг. 

Энэ жил “Эмэгтэйчүүд ба чихрийн шижин-Эрүүл ирээдүйтэй байх бидний эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. 1950 онд огт бүртгэгдээгүй байсан энэ өвчин 2005-2009 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд нийт хүн амын 60,000-80,000 нь чихрийн шижинтэй байх магадлал өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Тэдний   10% нь буюу 7000 орчим нь эмчийг хяналтад байдаг аж. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн чухал нөлөөтэй болохыг эмч нар зөвлөдөг. 

Чихрийн шижин бол нойр булчирхайнаас ялгардаг инсулин хэмээх цусан дахь сахрын хэмжээг задалж байдаг дааврын ялгарал хангалтгүй байх аль эсвэл бие махбодь ялгаруулсан инсулинээ зохих ёсоор ашиглаж чадахгүй байгаагаас үүдэлтэй цусан дахь сахрын хэмжээ ихсэх архаг өвчин юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл