8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Урианхай Азийн тэргүүн найрагч боллоо

2017-11-05 12:30:00

Монголын нэрт соён гэгээрүү­лэгч, зохиолч, яруу найрагч Дам­динсүрэнгийн Урианхай "Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэ­мээх эрхэм хүндтэй шагналын анх­ны эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай гуйан бүтээлийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Сон­гогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгосын шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай шалгарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эмэгтэй
Баярлаж байна.
2017/11/10 202.72.245.122
Эмэгтэй
Монгол хүн хүндтэй шагналын эзэн болсонд байрлаж байна.
2017/11/10 202.72.245.122
tamirchin
Bayar xurgie .mongol ulsiin maani suut xun mun shuu dee.
2017/11/06 82.231.231.130
өвгөн
Машид бахархав. Алт удах тутам гялалзах
2017/11/05 49.0.213.159
С.Мөнх
Баяр хүргэе. Энэ бол үндэсний бахархал шүү. Д.Урайнхай гуйдаа эрүүл энх, саруул сайхан байж урт удаан наслахыг хүсэн ерөөе. Монголын зохиолчдын яруу найраг дэлхийд улам бүр цуухайтах болтугай.
2017/11/05 124.158.90.7