Эрүүл мэндийн яамны харъяа Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ.Одоогоор тус сувиллын дөрвөн хүүхдийг тусгаарлан эмчилж буй бөгөөд вирусын гаралтай өвчин бусад хүүхдэд халдварлахаас сэргийлж, өчигдрөөс зарим хүүхдүүдийг гэрт рүү нь буцаасан байна.Үүнээс гадна нэг сургууль, цэцэрлэгт гар, хөл, амны халдварт өвчин гарсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.