8o
Улаанбаатар хот
mobile menu

Урлагийн ертөнцийн сонгодог үдэшт тухлан саатаарай

2017-11-09 16:35:31

Сонгодог урлагт шимтэн дурлагсад, урлагт хайртай монголчуудын цангааг тайлах гайхамшигт үдэш хэзээ мөдгүй болох нь. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн ууган охин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг мэдэхгүй нэгэн үгүй биз ээ. Энэ сарын 14-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох түүний уран бүтээлийн тайлан тоглолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн 80 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог бөгөөд тоглолтод С.Саянцэцэгийн өөрийн нь багш, ардын жүжигчин Т.Цолмон, мөн ОХУ-ын төгөлдөр хуурч Дмитрий Людков, БНСУ-ын төгөлдөр хуурч Пак Сун Хва, Хөх хотоос шавь нь болох Хао Инжэ нар зочноор уригдан оролцох юм байна. Энэ утгаараа хан хуурын гайхамшгууд нэгэн тайзнаа чуулах, тэр бүр олдоод байхгүй ховорхон үдэш болох нь дамжиггүй. Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан бөгөөд тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог зохиолуудаас гадна Зулай цагаан алтай, Тэмээчин ээж зэрэг монголын маань сор бүтээлүүд ч эгшиглэх гэнэ. Төгөлдөр хуурч авьяаслаг бүсгүйн энэхүү тайлан тоглолтод Монгол Улсын Консерваторын утсан хөгжмийн багш Дармаа, Од нарын залуу хөгжимчид, мөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч, олон улсын тэмцээний шагналт О.Нандин нар оролцон тоглох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл