8o
Улаанбаатар хот
mobile menu

170 жилийн түүхт алдарт роман анх удаа Монгол хэлнээ

2017-11-13 11:49:00

“Хотол цагаан гүнж” хэмээх түүхэн романаараа уншигч олондоо бэлэг бариад удаагүй байгаа зохиолч Б.Шүүдэрцэцэг номд дурлагч түмэндээ ээлжит бэлгээ барилаа. Тэрбээр энэ удаад Английн Викторын үеийн сонгодог романтизмын үеийн сод төлөөлөгч Шарлотта Бронтегийн 170 жилийн түүхтэй “Жэйн Эйр” романыг сонгожээ. BBC Books-ээс зарласан бүх үеийн шилдгийн шилдэг 200 номын 10-т бичигдсэн тус романыг англи хэлээс хөрвүүлэн анх удаа монголоор Шүүдэр продакшн эрхлэн хэвлүүлэв.

Нээлтийн эхэнд зохиолч Б.Шүүдэрцэцэг:

 “Дэлхийд англи хэлтний уран зохиолын хамгийн алдартай эмэгтэй зохиолчдын нэг болсон Шарлотта Бронтегийн “Жэйн Эйр” хэмээх роман бүрэн эхээрээ Монголд анх удаа нээлтээ хийж байгаа нь уран зохиолын амьдралд том алхам болов уу гэж бодож байна. Англи хэлтний уран зохиолд эмэгтэйчүүд том орон зай эзэлдэг, тэр дундаа эгч дүү Бронтег мэдэхгүй хүн байхгүй. Энэхүү “Жэйн Эйр” романаар1934-2011 он хүртэл 10 кино хийж, таван хүн үргэлжлэлийг нь бичсэн гэхээр төдий хэмжээний уншигчтай бүтээл юм.

Мөн дэлхийн романы түүхэнд анх удаа төдийлөн гоо үзэсгэлэнтэй биш ч өөрийн гэсэн бодолтой, бие даасан үзэл санаатай, хүч чадал, боловсролоороо амьдардаг хүчтэй эмэгтэйн дүрийг “Жэйн Эйр” гэх гэрийн багш, өндөр боловсролтой эмэгтэйн дүрээр романд оруулж ирсэн. Энэ нь ар араасаа эмэгтэй зохиолчдыг дуудсанаас гадна эмэгтэй хүн заавал нөхрийн дэмжлэгээр бус, өөрөө бие даан боловсролынхоо хүчээр амьдарч болдог юм байна гэдэг тэрхүү эрч хүч, зоригийг сая сая англи эмэгтэйчүүдэд өгч байсан.

Цааш олон оронд орчуулагдан дэлхий даяарх эмэгтэйчүүдэд урам зориг хайрласан зохиол гэж үздэг. Судлаачид Викторын үед хамаарах зохиол мөртлөө тэр үеийн муу зүйлийг сайн болгож, амар сайхандаа төгсдөг байсан зүйлийг өөрчилж, амьдралыг байгаагаар нь төгсгөдөг зохиол гэж үздэг юм билээ. Тиймээс мэргэн уншигчид минь унших номынхоо тоонд энэхүү гайхалтай романыг оруулаарай гэж хүсмээр байна” хэмээн үг хэллээ.

 

 

Номын нээлтэд УИХ-н гишүүн Б.Саранчимэг, мисс А.Баярцэцэг, уран зохиол судлаач Ш.Туяа, жүжигчин Р.Анхням, топ модель Б.Шатарцэцэг гэх мэт Монголын нэр бүхий эрхэм зочид хүрэлцэн ирж үг хэлсэн юм. Мөн ДБЭТ-н гоцлол дуучин МУСТА Ш.Наранчимэг, МУСТА дуучин Т.Алтантүлхүүр нар сонгодог дуугаар ая барьж, СУИС-н жүжигчний ангийн оюутан Энхжин, Эрдэнэбаяр нар Жейн Эйр, Рочестер гүнгийн хайрын хэсгээс тоглож сонирхуулав. Уригдан ирсэн зочдоос гадна үнэнч уншигчид нь зохиолчийнхоо шинэ романыг шимтэн уншихаар зорин ирсэн байна.

Уншигч:

"Орчин үеийн эмэгтэй хүмүүст тохирсон сайхан зохиол бичдэг, чадварлаг, дайчин бүсгүй учир шинээр мэндэлсэн зохиол бүрийг нь унших дуртай. Мөн түүхэн зохиол бичдэг. Өнөөдөр хамт ажилладаг бүсгүй маань Шүүдэрцэцэгийн фэйсбүүкийн найз нь юм билээ. Тэгээд өнөөдөр шинэ романыхаа нээлтийг хийнэ гэхээр нь хоёр найзтайгаа зорин ирж, худалдаж аваад явж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэхүү романыг Б.Хулан, Ц.Сувд, Г.Энх-Амгалан нарын гурван залуу орчуулагч эх хэлнээс нь хөрвүүлэн Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хянан тохиолдуулж, хавтасны зургийг зураач Б.Гэрэлцэцэг зурж, Адмон ХК-д хэвлэсэн байна.

 

 

 

Зарим зургийг зочдын фэйсбүүкээс авав

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolor
Jane Eyre-iig angli deer l unshih heregtei. Ugui bol unshaaguitai adil. Ene yamar teneg huvtsas ve! 18-r zuunii suulch ued anglichuud hzee ch tiim huvtsas umsch bgagui umshu.
2017/11/16 139.227.245.82