8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж, АТГ Г.Баасанг шалгаж эхэллээ

2017-11-13 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Т.Баттөр: Гадны улсад ажиллахад тухайн хүний гарал үүсэл, насыг харгалзахгүйгээр ур чадварыг нь хардаг болсон

Бид энэ удаагийн дугаартаа Канадын “TEMBO SOCIAL” компанид вэб програмчинаар ажилладаг Төгсгэрэлийн Баттөр гэх эрхэмийг урьж ярилцлаа. Т.Баттөр 1989 онд  Москвагийн Геологи, хайгуулын дээд сургуулийг гео-физикийн инженер мэргэжлээр төгссөн ч гэсэн хоббиндоо хөтлөгдөн IT инженер болж одоо мэргэжлээрээ Канадад гурван жил ажиллаж байгаа аж. Гео-физикийн инженер мэргэжлээр сурсан хэдий ч хэрхэн вэб програмчин болсон мөн Англи, Япон хэлийг хэрхэн бие дааж сурсан туршлагаасаа бидэнтэй  хуваалцлаа. TEMBO SOCIAL” компанийн вэб програмчин Т.Баттөртэй ярилцсанаа хүргэж байна.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэеБидний ярилцлагын урилгыг хүлээж авсанд маш их баярлалааТа Канад улсад мэргэжлээрээ IT инженерээр ажиллаж байгаа гэсэнХэзээ анх Канад руу явсан бэЯмар шалгуурыг хангаж ажилд орсон бэ?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 1989 онд  Москвагийн Геологи, хайгуулын дээд сургуулийг гео-физикийн инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд 1989 онд сургуулиа төгсөөд Монголдоо ирээд олон газар ажилласан л даа. 2008 онд Японы элчин сайдын яаманд ажиллаж байгаад  Английн Бирмингем хот руу явсан. Миний мэргэжил гео-физикийн инженер ч гэсэн би компьютерийн программ хийх маш их сонирхолтой байсан. Зарим программыг бие дааж хийдэг байсан. Тэгээд Англи улс руу гэр бүлээрээ явсан. Би тэнд Бирмингем хотын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны мастерын хөтөлбөрт суралцах хүсэлтээ өгч тэнцээд нэг жил сурахаар явсан. Тэгж анх IT инженерийн албан ёсны боловсрол эзэмших эхний алхамаа хийсэн. Тэгээд Английн Бирмингем хотод сураад IT-аар ажлаад дөрвөн жил болчихоод эх орондоо ирсэн.

Ирэхээсээ өмнө Канадад мэргэжилтэй ажилтан авах хөтөлбөр, буюу цагаачлалаар авдаг хөтөлбөрт өргөдөл өгчихсөн байсан. Тэгээд Монголд ирээд нэг жил болж байхад миний хүсэлтийг хүлээн авч Канадад тогтмол амьдрах эрх нээгдсэн. Тэгээд гэр бүлээрээ Канад руу явсан. Тухайн үед би ажиллахаас гадна манай хоёр хүүхэд Канадад гайгүй сургуульд сурах хүсэлтэй байсан. Одоо би Канадад TEMBO SOCIAL гээд компанид вэб програмчинаар ажиллаж байна.

-Тухайн үед таньд ямар гол шалгуур тавьсан бэГадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг бас хүн бүхний хийдэг ажил биш шүү дээ?

-Канад мэргэжилтэй боловсон хүчин авахад онооны системээр авдаг. Тухайн заасан оноог авахын тулд ажлын туршлага, ямар боловсрол эзэмшсэнийг мөн харж оноо өгнө. Мөн англи, франц хэлний мэдлэгийг шалгаад оноо нь хүрсэн тохиолдолд өргөдөл өгөх эрхтэй болдог. Хамгийн гол шалгуур нь хэлний мэдлэг байх ёстой.Тухайн үед би TOEFL, IELTS-ийн шалгалт өгчихсөн, оноо тэнцсэн байсан. IT инженерийн мэргэжил эзэмшихээсээ өмнө Японы элчин сайдын яаманд ажилладаг байхдаа программ хийдэг байсан. Тэгээд Англид IT инженерээр сураад ирсэн болохоор ажиллах боломжтой болсон. 

-Тэгэхээр та хоббиндоо хөтлөгдөөд сүүлд IT инженер болсон гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Би арван жилдээ математикийн хичээлд дуртай байсан. Тийм ч учраас гео-физикийн инженер мэргэжлийг сонгосон. Гео-физикийн инженер гэдэг нь маш олон хэмжилтүүд хийгээд цуглуулсан өгөгдөлүүдээ ашиглаад мэдээллээ боловсруулдаг. Тоонд сонирхолтой байсан болоод ч  тэр үү компьютер их сонирхдог. Монголдоо ирээд ажиллаж байх хугацаандаа дандаа ямар нэгэн программ сонирхож судалдаг байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Цогзолмаа: Байхгүй хөрөнгийг амлаж, багш нарыг хуурч чадахгүй

Өнөөдөр (XI/13)-өөс Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж ажил хаялт эхэллээ. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна.Багш нар  үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн.

Харин БСШУСЯ-аас Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг хийхээр болсон байна. Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүлсэн байна. 

Тус албан бичигт “Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн. Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй.Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэдгийг мэдэгджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АТГ Г.Баасанг шалгаж эхэлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн наймдугаар сард  захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон.АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг. Тус  АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн зөвлөлийг томилж,  Г.Баасанг даргаар нь томилсон. Тус зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд нууц байсан олон мэдээллийг ил болгосон.  Ямартай ч эрх баригчдад түүний үйлдэл таалагдаагүй бололтой. Авлигатай тэмцэх газар нь эргээд ОНЗ-ийн дарга Г.Баасанг шалгаж эхэлсэн талаар тэрээр сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ үйлдлийг Зөвлөлийн дарга Г.Баасан "Арай л аргаа барсан хэрэг юм биш үү. Ичсэн хүн хүн ална аа гэж. Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг. Үүнийг харуулахын тулд чин сэтгэлээсээ хариуцлагаатай ажиллах зорилт тавьж байна" хэмээн хэллээ. 

Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв өнөөдрийг болтол батлагдаагүй байна

-Намрын чуулганы хүрээнд УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй-

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.13/  хуралдаж, Намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын бодлогын асуудал, нөхөн болон дахин сонгуулийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын үйл ажиллагааны талаар, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

ЛХАГВА ГАРАГТ ТӨСӨВ БАТЛАГДАХ ХУУЛИЙН ХУЦАГАА ДУУСНА

УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонслоо. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ УИХ намрын чуулганы эсэлсэнээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Тухайлбал, 2018 оны төсөв хэлэлцэх асуудал дахиад гацчихсан байгаа. Учир нь 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж гацсан. Уг нь 2018 оны төсөв өнгөрсөн баасан гарагт батлагдчих байсан. Ардчилсан намын бүлэг улс орны амьдралтай шууд холбоотой гэдэг утгаар нь  2018 төсвийг шуурхай батлуулах байр суурьтай байсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй. Ирц бүрдэхгүй байх асуудлыг олонх өөрсдөө хийсэн. Түүнээс болж 2018 төсөв батлагдаагүй хэвээр байна. Энэ долоо хоногийн лхагва гарагт төсөв батлагдах хуулийн хуцагаа дуусна. Хэрвээ энэ хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол хуулийн ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал үүснэ. Тиймээс эрх баригчдыг ажлаа хий гэдгийг дахин сануулая. Сүүлийн үед үнэхээр төрийн ямар ч ажил явахаа болиод байна. УИХ нь талцаад ажил хийж чадахгүй байна.” гэдгийг онцоллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зарим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяад эхэллээ. Энэ асуудалд сөрөг хүчин хэрхэн хандах вэ?

Д.Эрдэнэбат: -УИХ-ын төсвийн тодотголын асуудал хэлэлцэж байхад Ардчилсан намын бүлэг багш, эмч болон төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар байр сууриа илэрхийлж байсан. Бидний  байр суурь дээрээ хэвээр байгаа. 2018 оны төсөв дээр ч бид цалинг нэм, халамжийг болих шаардлага тавьсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж авахгүй байна. Бид цаашдаа хөдөлмөрийн үнэлэмжээ нэмүүлэхийг шаардаж байгаа, амьдралд нь үнэхээр өнөөдрийн цалин нь хүрэхгүй байгаа хүмүүсийг дэмжиж ажиллана. Багш, эмч нарын энэ асуудал дээр бид сэтгэл санааны дэмжлэг өгөхөд бэлэн байна. Өнөөдөр үнэхээр Монгол Улсын эдийн засаг өсч л байгаа бол ОУВС-ийн тавьсан цалинтай холбоотой шаардлагыг болиулахыг эрх баригчдаас шаардсан. Цалинг царцаах энэ шийдвэрээ эргэж харахыг дахид ч бид шаардах болно.

Б.Пүрэвдорж:-ИТХ нар төрийн албыг хавсарч ажиллах асуудлаа хуулиар баталгаажуулах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байна. Аливаа сум,аймгийн ИТХ-ын 3/1 нь төрийн алба давхар хаших заалт оруулж ирэх гэж байгаа юм. Тиймээс суманд сургуулийн захирал, эмнэлэгийн эрхлэгч, Тамгын газрын дарга зэрэг албан тушаалыг ИТХ-ын төлөөлөгч хаших боломжийг нээж өгөх гэж байна. Ингэснээр төрийн мэргэшсэн  зарчим байхгүй болно.

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх гэж байгаа асуудал намрын чуулганаар хэлцэгдэх юм уу?

Д.Эрдэнэбат: Энэ асуудал намрын чуулганаар орж ирэх нь гарцаа байхгүй. Учир нь эрх баригчид хууль зөрчөөд төсвийн байгууллага удирдах ажилтнаар ИТХ-ыг хавсран гүйцэтгэхээр тавьсан. Энэ хуулийн зөрчлөө арилгахын төлөө эрх баригчид эрээ цээргүй энэ хуулийг оруулж ирнэ. Төрийн албаны хуулийг ч оруулж ирнэ.

-Дахин болон нөхөн сонгууль явуулах зардал болох 200 сая төгрөгийг төсөвт тусгах боломж одоо байгаа юу?

-2018 оны төсөв энэ зардлыг тусгах ямар ч боломж байхгүй болчихсон. Харин чуулганы хуралдааны үеэр үүнийг сануулсан. Гэтэл Ерөнхий сайдын нөөц хөрөнгөнөөс 200 сая төгрөгийг гаргаж болно гэсэн хариулт өгсөн. Бид үүнийг шаардах болно.

Ажил хаялт зарлаж буй сургууль, цэцэрлэгүүд

Өнгөрсөн долоо хоногт  Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо мэдэгдэл гаргаж, хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл багш нар өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна.Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгджээ. Ажил хаялт зарлах сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг хүргэж байна. 

Шинжлэх ухааны салбарынхны
1. Хими, химийн технологийн хүрээлэн
2. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
3. Физик технологийн хүрээлэн
4. Палеонтологийн хүрээлэн
5. Геологийн хүрээлэн
6. Түүх-Археологийн хүрээлэн
7. Дархан Ургамал газар тариалан хүрээлэн
8. Палентлоги геологи
9. Түүх архелоги
10. Олон улсын харилцааны хүрээлэн
11. Ургамал газар тариалангийн хүрээлэн Дархан
Сургууль: Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Энэ долоо хоногт цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр  нутгийн зүүн хагаст цас, 14,15-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар, 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

“Чингис хаан” одон хүртэх эрхмийг энэ долоо хоногт тодруулна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн “Чингис хаан” одон хүртэх эрхмийг  энэ долоо хоногт тодруулна.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд хамгийн сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар Чингис хаан одонгийн эзэн болсон юм. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Охиныг эрэн хайх явцад 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хонож байна. Алга болсон охиныг хөдөө орон нутгаар аав ээж, ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын ажилчид эрэн хайсаар байгаа юм. Цагдаагийн байгууллагын ажилчид охиныг эрэн  хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна.  Хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч сураггүй алга болсон бөгөөд  ийн амиа алдсан байдалтай олджээ.Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү олон нийтийн газар танхайрчээ

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар  сэлэм эргүүлэн танхайрсан байна. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт “ VIP security” гэх хамгаалалтын компани ажиллуулдаг аж. С.Бямбацогт  тэргүүтэй залуучууд нэгэн баарны гадаа үймээн дэгдээж, сэлэм гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн байна. Тус залуусыг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Хүүхдээ ханиад хүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та бага багаар ойр ойрхон уулгаж болно шүү.

1. Давстай усаар хоолойгоо зайлах (4 дээш нас)- Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.

2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах – Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.

3. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх – Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.

4. Сайн унтаж амрах – Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно. Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.

5. Агаарыг чийгтэй байлгах – Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар оруулах хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэж болно. Тэгэхдээ агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол чийгтэй даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR SAI
Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэд
2020/06/20 129.205.124.24