8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосоос оргох үедээ буудуулсан цэрэг өмнөдөд иржээ

2017-11-14 09:40:37

Бууны шархтай Хойд Солонгосын нэгэн цэргийн албан хаагч өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд хоёр Солонгосын цэрэггүй бүсийг нэвтэрч, Өмнөд Солонгост ирсэн байна. Дүрвэсэн цэргийн мөр, тохойноос цус шүүрч байсан ба тэр даруй нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг цэргийг аль эмнэлэгт эмчилж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал болон хувийн мэдээллийнх нь талаар нийтэд задруулахыг хатуу хориглосон байна.

Өмнөд Солонгосын талын  мэдээллээр дүрвэгч цэрэг  өөрийн харуулын постоос гарч, Өмнөдийн тал руу зугтсан байна. Араас нь Хойд Солонгосын харуулын цэргүүд хэд хэдэн удаа буудсанаас тэр шархдаж, Өмнөдийн Солонгосын газарт унаад байжээ. Энэ үед Өмнөдийн цэргүүд мөлхөн очиж, шархдаж, цус алдсан цэргийг чирч авчирсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Burhan iveeg.
2017/11/14 66.181.186.148
  • Recent
  • Most Read
  • Most Comment