8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгийн олон хамтрагчтай дуучин бол....

2017-11-14 15:50:00

"Номинталс” хамтлагийн Т.Дэлгэрмөрөн ганцаараа дуулсан ч газардахгүй “Тэнгэрийн амьтан” гэдгээ дуугаараа батлан харуулсан. Нийтийн дууны ханхүү МУГЖ С.Жавхлантай “Ааваа дуулъя” дууг хамтарч дуулсан болохоор зохиолын дуучин гэж хэлэгдэж эхэлсэн. МУГЖ Т.Баясгалантай дуулсан “Уулзах л юмсан даа, чамтайгаа” дууг рок попын “ноён оргил”-уудын нэг Б.Дашдондог зохиож, тухайн үедээ хамгийн дотортой, уянгалаг, зөөлөн хоолойтой дуучин гэж үнэлэгддэг Х.Дэлгэрмөрөн, Д.Баясгалан хоёроор дуулуулсан гэдэг. Мөн МУ-ын АЖ, дуурийн дуучин А.Долгортой “Сэтгэлд мөнхөрсөн ижий“, МУГЖ Т.Ариунаатай “Шөнө дундын бүжиг”, Харанга”-ын Л.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах гээд дуучидтай хамтарч олон дууг амилуулсан. Хослон дуулаачаа сонгохдоо адтай, мэдрэмжтэй Т.Дэлгэрмөрөн, залуу дуучдаас онцлон Х.Мөнгөнцэцэгтэй “Хайрын дээд хань минь” дууг хамтарч дуулсан нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Мөн дуулахаас гадна Азийн ятгын хатан хаан гэж үнэлэгддэг Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарч “Уянга цагаан хуруу“ дууг хамтарч дуулсан гээд энэ жагсаалт цаашид ч гэсэн үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Дашрамд хэлэхэд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ найзынхаа тоглолтонд заавал оролцоно оо гэж дуучин Т.Дэлгэрмөрөнд утсаар хэлсэн нь түүнд үзүүлж байгаа хүндэтгэл байлаа. 


Тоглолтон дээр уулзъя. 
Таныг хүндэтгэсэн Т.Дэлгэрмөрөн.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bold
Delgermurun nileen yumtai nuhur shu
2017/11/14 107.167.112.62