8o
Улаанбаатар хот
mobile menu

"Болор цом-35" Алтай хотод болно

2017-11-20 14:11:00

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Алтай хотод товлогджээ. 1983 оноос хойш 35 дахь удаагаа болж буй тус наадам ирэх сарын 15-нд болох юм.  “Болор цом-35” наадамд  оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах юм байна.

Өнгөрсөн жил Дорнод аймагт  болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан юм.  Шүүгчээр яруу найрагч Б.Галсансүх, Ү.Хүрэлбаатар, Д.Ган-Очир нар ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment