-15o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүн хүнээ хайрла” цомог таны сонорт

2017-11-20 13:07:13

Хайр, хайрыг нь хайрла хүмүүсээ

Гашуухан урсах нулимсыг нь арч, нэгнийхээ

Ирээд буцах амьдралын гэрэл сүүдэрт

Сэтгэл зүрх хоёр хайрыг хүснэ... хэмээн хүн хүнээ хайрлахыг уриалсан нэгэн уран бүтээл өчигдрөөс цацагдаж эхэлжээ. Энэ бол “GUYS” хамтлагийн гишүүн СТА А.Төгсбаярын бие даасан удаах уран бүтээл.

Түүний анхны уран бүтээл болох “Орчлонг чимсэн цэцэг” дуу олны сонорт хүрээд удаагүй байгаа билээ. 14 хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн тус дуу өдгөө аль хэдийнэ өөрсдийн гэсэн сонсогчтой болж,  рок попын шилдэг 20 дууны нэгээр шалгараад байгаа энэ цаг үед дуучин маань дахин нэг уран бүтээлээ өлгийдөн авсан нь “Хүн хүнээ хайрла” аж.

 

 

Энэ дуу нэг онцлогтой. А.Төгсбаяр дуулж, жүжиглэж, найруулахаас гадна хөгжмийн зохиолч гэдгээр нь рок, попынхон андахгүй. Олны танил уран бүтээлчдийн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялааж, сэтгэлд нь мөнхөрсөн олон сайхан дууг нь зохиосон тэрбээр өөрийн уран бүтээлүүдээрээ бие даасан цомог гаргажээ. Цомгоо “Хүн хүнээ хайрла” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ нэрийдсэн байна.

 

 

Монголын рок поп болон хип хоп уран бүтээлчдийн хит дуунуудыг багтаасан уг цомогт “GUYS” хамтлагийн сүүлийн үеийн хит уран бүтээлүүд болох “Чи миний”, “Зүрх уучил”, “The love”,“Хүмүүсээ”, “Одтой өдөр” зэрэг уран бүтээлүүдээс гадна МУГЖ Б.Сарантуяагийн “Хавар намар”,  “Outlaw”- ийн Нандин, “Мааз”-ын “Хайр эмзэгхэн” зэрэг залуусын сонсох дуртай дуунууд багтжээ.

 

 

Мөн дуучин Одноо болон Агиймаа нарын “Ариун нандин”, “Чамгүйгээр”, дуучин Тулгаа, Буянаа, А Сool нарын “Ганцхан чамдаа”, “Нандин хүсэл” “Зүрхэнд”  зэрэг уран бүтээлүүд тус цомогт орсон бөгөөд А.Төгсбаярын бие даасан уран бүтээлүүд болох “Орчлонг чимсэн цэцэг”, “Хүн хүнээ хайрла” хэмээх дуунууд багтсан нь цомгийг улам чимжээ.  Өнөөдрөөс худалдаанд гарч байгаа “Хүн хүнээ хайрла” цомгийг Hi-fi records, Orange records-ын бүх салбаруудаас худалдан авах боломжтой аж.

 

 

Дашрамд дуулгахад А.Төгсбаяр өөрийн бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчидтойгоо ойр ойрхон уулзсаар байх гэнэ. Тэрбээр дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд гэнэтийн бэлгээр дүүрэн байна гэдгийг дуулгасан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24