24o
Улаанбаатар хот
mobile menu

Сахиусан тэнгэрүүд Стар телевизээр “амилах” нь

2017-11-22 10:04:00

Дэлхийн тэрбум орчим үзэгчдийг жинхэнэ утгаар нь гэгэлзүүлдэг “Victoria’s Secret” загварын шоу жил бүрийн 11-р сард зохион байгуулагддаг. Бүсгүй хүний төгс бие галбирыг гайхуулж, ирэх жилийнхээ дотуур хувцасны чиг хандлагыг тодорхойлдог алдарт шоу Шанхай хотноо өчигдөр зохион байгуулагджээ.

Нэг урилга нь 52,000 ам.долларын үнэ хүрсэн энэхүү шоуны үзэгчдийн тоо хязгаартай. Тиймдээ ч хаалттай гэх ангилалд зохион байгуулагдаад удаж байгаа. Дэлхийн баячуудын үнэ цохиж үздэг энэхүү шоуг дэлхийн 190 гаруй оронд онцгой эрхтэйгээр дамжуулах боломжийг олгодог юм. Энэ жагсаалтад манай улсаас “Стар” телевиз байгаа гэнэ шүү. Тус телевиз 2 дахь жилдээ эрхээ баталгаажуулсан нь энэ. Энэ үйл ажиллагаанд нь  “Монос Косметикс”ХХК болон Гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан Солонгосын алдарт Daiz брэнд нэгдсэн гэнэ.

Харин дамжуулах хугацааг бүх улс орнуудад нэг өдөр, нэг цагт байхаар гэрээнд хатуу тусгадаг байна. Энэ жилийн хувьд 11-р сарын 29-ний өдрийг сонгожээ. Ийнхүү Монголын үзэгчид дэлхийн хамгийн алдартай загварын шоуны гайхамшгийг дахин мэдрэх нь ээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль болвол та хэнийг дэмжих вэ?

Нийт санал өгсөн: 83