-15o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг хүчээ зөв төлөвлөж сур

2017-11-23 13:35:47

Хонь - (3/21-4/19) 

Cap таны ордыг гэрэлтүүлэхэд санаа зовж буй зүйлээ хойш тавьж, амьдралын сайн сайхныг таал. Завгүй өдрийнхөө цагийг зөв хуваарилан бүтэн биеийн иллэг хийлгэн, өөртөө анхаарал тавь. Та хөлнөөсөө толгой хүртлээ гайхамшгийг мэдэрнэ. Бархасбадь гариг оюун ухааны мананг илгээснээр таны оюун ухаанаас янз бүрийн санаанууд урсан гарах ч алийг нь ч практик болгох боломжгүй байх болно. Бат бөх суурийг бий болгох, таныг хуучин байдалд тань эргэж оруулах хүмүүстэй ойр дотно байхад сайн цаг. Даргатайгаа, багш нартайгаа, нөлөө бүхий хүмүүстэй өөрийнхөө ойрын зорилгын талаар өөртөө итгэлтэй ярь. Эдгээр хөдөлгөгч хүч, санаа гаргагчид таны өөртөө итгэлтэй байдпыг сэргээнэ. 

Үхэр - (4/20-5/20) 

Өнөөдөр хүнтэй танилцахдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ өдөр танилцсан хүмүүс таны амьдралд багагүй төвөг удах бололтой. Чухам энэ үеэс эхлэн аливаа зүйлийн үнэ цэнийг хэтрүүлэн дүгнэх, сэтгэл санаа тогтворгүй, эрэл хайгуул хийж байгаатай холбоотой таагүй явдал үүсч мэднэ. Энэ үед та амьдралын эрч хүчээ хэрхэн зөв залахаа мэдэхээ байх магадлалтай. Харин хувийн амьдралд хүндрэл тохиолдож болзошгүй 

Ихэр - (5/21-6/21) 

Өнөөдөр танд гэнэтийн таагүй байдал өглөөнөөс л эхлэх нь. Үүнээс болоод найз нөхдийн тань харьцаанд асуудал үүснэ. Харилцаагаа эргэн харахад хүрэхүйц таагүй мэдээ ч ирэх магадлалтай байна. Энэ өдөр юу юунаас илүүтэй тайван, тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Хий дэмий цаг үрэx, эрч хүч гаргах аар саар хэрэг үдээс хойш болохгүй. Ажил явдлын хүрээнд цаг эрч хүчээ зөв ашигла. Гэр орны харилцаанд та томоохон зөрчилдөөн мэдрэх болно. Өндөр настай хүмүүсийн эрүүл мэнд хямарна. 

Мэлхий - (6/22-7/22) 

Урлагийнхан, программчид, зохион бүтээгчдийг од эрхэс ивээнэ. Ажилдаа бүтээлчээр хандах нь таныг гунигт бодлоос салгаж, өнгөрсөн таагүй явдлуудаа даван туулахад туслана. Таны амьдралд шинэ танилууд гарч ирж байгаа нь бусадтай хамтран хийх ажил өргөжиж байгааг харуулж байна, ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд илүү тохионо. Гэвч одод танд урвалт, далд муу санаа, дайсагналаас сэргийлэхийг зөвлөж байна. 

Арслан - (7/23-8/22) 

Үдээс өмнө эрч хүч сул байна. Халдварт өвчин хатгаа тусч болзошгүй. Хэрвээ та цагийг нь олж зохих арга хэмжээг авбал нөхцөл байдал илт сайжирна. Урьдын адил ажил хэрэгч, эрч хүчээр дүүрэн байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд 

энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим нэг зүйлээс татгалзан байж хадгалсаар үлдэх хэрэгтэй эсэхийг бодогдуулахад хүргэнэ. 

Охин - (8/23-9/22) 

Амьдралын эрч хүч өндөр  түвшинд байна. Үдээс хойшхи таагүй хандлага нь таныг эвгүй байдалд оруулах, аль эсвэл мөнгө санхүүгийн алдагдалд хүргэх болно. Сексийн идэвх, ирээдүйг зөгнөх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хувийн чанартай болзоо эсвэл нөхөрсөг уулзалт хүлээж байна. Хайрттайгаа аль болох их цагийг хамт өнгөрүүл. Энэ нь та хоёрт хоёуланд нь тааламжтай байх болно. Хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Зарим нь сургалтын төлбөрөө хийхээр ажил хийнэ. Долоо хоног бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйтэй таатай байна. Магадгүй мэргэжлийн ажлаа сольж, дадлага туршлага тань амжилтыг тань урин дуудах болно. Хээнцэр байдал руу тэмүүлж томоохон худалдан авалт хийх гэсний хэрэггүй. Санхүүдээ хямгач хандаарай. Гэвч хэтэрхий улайрснаас сурлага тань муудна. Цаг хүчээ зөв төлөвлөж сур. Тэгвэл та бугдийг амжуулж чадна. 

Хилэнц - (10/23-11/21) 

Хэдийгээр та зарчимч ч гэсэн энэ байдлаа түр алдах болно. Зайлшгүй шаардлагаар та өнөөдөр даргадаа худлаа хэлэх бөгөөд үүний үр дүн нь танд тааламжтай байна. Гэхдээ ийм байдал хол явахгүй гэдгийг сана. Өнөөдөр үр хүүхдүүд, ойрын төрөл садны хүмүүст анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэх хэрэг гарах байх. Найз нөхөд, танилуудтайгаа уулзахдаа эелдэг найрсаг байж, саруул ухаанаар асуудлыг шийдэхийг оролд. Өнөөдөр та элдэв дохио, шинж тэмдэг зэргийг анхааралдаа ав. Харин таны элэг цөс жоохон асуудалтай байх магадлалтай байна. 

Нум - (11/22-12/21) 

Нийгмийн идэвхи тааруу өдөр. Өөрийгөө дур зоргоор нь бүү тавь. Тогтворгүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотны хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Таны хэлсэн шүүмж зэмлэл хүмүүст их эмзэг тусах болно. Амьдралын туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Дурын ажил таны хүсэж буй үр дүнг авчрахгүй.

Матар- (12/22-1/19) 

Сонгосон хүнтэйгээ харьцах харьцаа таны хувьд чухал байна. Гэвч цагийг хамтдаа өнгөрөөж чадахгүй. Дэмий зүйлээс болж хайрттайгаа муудалцах гэж байгаа юм биш биз. Тэвчээртэй бай. Өнөө оройг хайрттайгаа хамт өнгөрөө, түүний юу мэдэрч байгааг нь олж мэд. 

Бумба - (1/20-2/18) 

Жинхэнэ зорилгодоо хүрэх замаа хайх өдөр. Хумхынхан бөглөрөлтэй алдаатай замаар явж болзошгүй. Ийм замаар явбал сайнаар бодоход хүмүүстэй харилцаж сурч, тэднийг байгаагаар нь хүлээн авдаг болно. Та ямар ч ажил эрхэлж байсан эцсийн дүгнэлт гаргах гэж бүү яар. Ямар нэгэн томоохон төсөл рүү эргэх гэж бүү яар. Хэн нэгний амлалтанд орооцолдох хэрэггүй. Өнөөдөр бусад өдрүүдээс илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Цолмон гарагийн ачаар та дурын хэн нэгэнтэй дотносоход хялбархан өөрийн болгож чадна. 

Загас - (2/19-3/20) 

Од эрхэсийн эерэг нөлөөгөөр таны ажил бүтэмжтэй байна. Найз нөхөд, түншүүд тань дэмжих болно. Хүмүүст нөлөөлөх төрөлхийн чадвараа ашиглан нийгмийн идэвхтэй бай. Үнэн сэтгэлээсээ хандсан дурын ажил амжилттай байна. Зүүд зөнтэй байж биелнэ. Мөөг зүүдлэвэл эмэгтэйчүүдэд жирэмслэх харин эрчүүдэд өвчин авчирна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 24