8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчирхийллийн эсрэг “Төөрдөг байшин” үзэсгэлэнд СААТААРАЙ

2017-11-24 17:50:36

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв, эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран “Төөрдөг байшин”  үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн “ОРД” арт галлерейд өнөөдөр болсон юм. “Төөрдөг байшин”  үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчид хүчирхийлэлийн эсрэг Хүчирхийлэлгүй ертөнцийг өөрсдийн  уран бүтээлээр илэрхийлсэн аж. Уг үзэсгэлэнд  тавигдсан бүтээлүүдээс уран бүтээлчдийн зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулагдах  ба олсон орлогыг эмзэг бүлгийн , хараа хяналтгүй , амьдралын нөхцөл байдал хүнд хэдий ч сурч боловсрох , хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй урлагийн авьяастай өсвөр насны хүүхдүүдэд  хандив  болгон өгөх юм. “Төөрдөг байшин” үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн 59 мэргэжлийн уран бүтээлч, 10 хүүхдийн  нийт 70 гаруй бүтээл  дэлгэгдэн тавигдаж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач З.Уянга , Монголын урчуудын эвлэлийн мэргэжлийн уран бүтээлчид  оролцсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
manai Mongol hynii targallalt yutai holbootoi be?Medeh yy....
Dandaa mah iddeg mariallag abgaichuul bna?...bas l boloogyi bna daa!!!!hynsneesee tatgalzah buyu bagasgah chag chini irjee!!!naizyyd aa!!yner tanar ni ch hezyy syy de!!
2017/11/25 148.60.92.223
  • Recent
  • Most Read
  • Most Comment